ХАВАР ХVНИЙ АРЬС УЯН ХАТАН ЧАНАРАА АЛДДАГ
Хаврын улиралд манай орны уур амьсгал их хуурайшдаг. Салхи, шуурга ихтэй болохоор чийг багатай байдаг шүү дээ. Тиймээс таагүй нөлөөллөөс шалтгаалан арьсны өнгөн давхаргад хамгийн түрүүнд чийгийн тэнцэл тэжээл алдагдан арьс хорчийж үрчлээ сууж, уян хатан чанараа алддаг.
Иймд арьсны уян хатан байдлыг аль болох алдагдуулахгvйн тулд гадагш гарахын өмнө чийглэг сайтай тос түрхэж, оройд нь тэжээллэг, аминдэм агуулсан тэжээлийн тос түрхээрэй. Өдөр нар, салхинаас хамгаалах шил, бүрх малгай, алчуур зэргийг хэрэглэх хэрэгтэй. Гадуур олон цагаар явахгvй байвал зүгээр.
Хаврын таагүй уур амьсгалаас өөрийгөө хамгаалахын тулд та дараах зөвлөгөөг туршаад үзэхэд гэмгүй. Хэрвээ таны арьс хуурай бол нимгэн зүссэн өргөст хэмхийн нэг зүсмийг шинэхэн цөцгийтэй хольж, хэдэн дусал ургамлын тос нэмсэн бүрхэвчийг нүүрэндээ тавиарай. Энэ нь таны арьсыг гайхалтай шинэлэг байдалд оруулж, арьсны хамгаалах хальсыг нөхөн сэргээж өгдөг юм.
Цайны халбага зөгийн балыг амталсан нимбэгний шүүстэй холь. Эсвэл тал аяга ээдмийг бага хэмжээний цөцгий, өндөгний цагаантай холиорой. Уг бүрхэвч нь үрэвссэн тослог арьсанд сайн зйлчилнэ. Хэрвээ таны арьс холимог бол цайны халбага өтгөрүүлсэн сvvнд аль нэг жимс ногооны шүүс нэмж, хутгаад бүрхэвч тавьж болно. Эдгээр маскийг цэвэр арьсандаа тавьж, 20 минут байлгаад дараа нь бүлээн усаар угаа.
URL: