КҮРУ – Аймшигт өвчин
Kourou – өвчин Шинэ Гвинейн уулархаг нутгийн Абориген омгийн дунд тархсныг XX зууны үед нээсэн юм. 1957 онд Австралийн эмч Зигас болон Словак-Унгарын гаралтай Америк эмч Карлтон Гайдузек нар шинжлэн, дэлгэрэнгүй тайлбарласан байдаг.
“Куру” гэсэн үг нь “чичирхийлэл”, “авилга” гэсэн хоёр утгыг агуулдаг. Энэ өвчин ихээр тархсан нь бөө нарын үзэл, далд шүтлэгийн үр дагавар байсан гэж үздэг. Куру бол хүний халдварт өвчнөөр өвдөж байсан тархийг идэх үед болон хүний эрхтэн, махыг иддэг зан үйл (каннибализм) ээр тархдаг байв.
Каннибализмыг устгахад куру өвчин алга болсон. Гэсэн хэдий ч хүний биед халдварлаглсан вирус 30 гаруй жил үргэлжилдэг тул одоо ч эртний зан үйл хийдэг омгийнхонд, хувь хүнд илрэх тохиолдол хэвээр байна.
Өвчний гол шинж тэмдэг нь татран (risus sardonicus) төстэй, өвдсөн хүнд чичрэх, толгой салгалах хөдөлгөөн илрэх бөгөөд заримдаа инээлт дагалдаж байдаг. Энэ инээлт нь энгийн бус мөн “үхлийн инээлт” нэр томъёотой болтол энэ өвчинтэй холбогдсон байна. Хэдхэн сарын дотор тархины эд нь доройтож, ялангуяа дохио, зангааг хянадаг тархины төв мэдрэлийн тогтолцоо алдагдаж, мэдрэлийн эсийн үхжилтийн шинж чанар илэрдэг. Үүний үрхагаар булчингийн хөдөлгөөний хяналт зөрчигдөж, их бие, мөч, толгойны чичиргээ үүсч байдаг. Энэ өвчин нь эмэгтэйчүүд, хүүхдүүдэд хурдацтай тохиолддог бөгөөд 9-12 сарын дараа үхэлд хүргэдэг байна.
Куру нь прионы халдвар болох тархины судасны эмгэг уналт таталт, тэнэгрэл юм. Куру өвчний халдварыг олж судлаж шинжлэх ухаанд гавьяа байгуулсны учир Карлтон Гайдузек 1976 онд Анагаах ухааны физиологийн салбарт Нобелийн шагнал хүртжээ. Гайдузек өөрөө прионы онолыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд удаан хугацааны вирусын халдвар гэж оношилсон. Энэ онол нь цөөнхийн дэмжигчидтэй байдаг.
Энцефалопати буюу тархины ээнэгшил, прионы онолоор АНУ-ын эрдэмтэн Стэнли Прүшинер (Stanley Prusiner), 1997 онд анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн байдаг. 2009 онд АНУ-ын эрдэмтэд гайхалтай нээлт хийсэн байна. Тэдний судалгааны үр дүн “The New England Journal of Medicine” сэтгүүлд хэвлэгдсэн байна.
Сайхан Уул
URL: