ДҮНЖИНГАРАВ -УРАЛДААНЫ ЁГТ ШҮЛГҮҮД

18737

Нэр нь Дүнжингарав

Нийтээрээ Түнжинхагарав

Нэг мэдэхэд Шөнөжингарав

Нэг юм хэлэхэд Сэтгэлхугарав

Шөнийн тэнгэрт соёолон мордов

Шөрмөс нь тэнийж Боржигоны талд тарлав

Эрлийз адуунд цөөхөн Монгол морь харагдав

Эндээ л гэж хэлэхэд урам хугарав

Дарга сайдын эрх жаалууд

Даанч онцгүй зан гаргав

Дахиж морь уямааргүй санагдав

Дандаа Монгол гэсэн нэртэй юм бүхнийг устгахад хүрэв

 

Эрлийз Монголоо ч ялгахгүй хүмүүс

Эр эмийг ч ялгахгүй хүмүүс

Монгол Гадаадаа ялгахгүй хүмүүс

Морь малаа ч ялгахгүй хүмүүс

 

Ядаж нэг мориныхоо зүсийг зөв хэл

Ямар ч байсан төрийн наадам будлиангүй болох ёстой.

2018.03.19

А.Бүддорж

 

БАЯН ТАЛЫН БАНТАН

 

Баянталын наадам сүртэй эхлэв

Балагт эрлийзийг хасна гэж ам гарав

Байдгаараа хичээсэн ялгалт амжилтгүй болов

Бат-Эрдэнэ тод ахлагчтай Бантан Анар дагуултай очив

Хасагдсан эрлийзээ хашаанаас гаргав

Хамаг бүхний дургуйцлыг хүргэв

Нэгэнт гарсан эрлийзүүд өнгөлөв

Нэг л монгол азарга даган тарлав

Монгол адууны шандасыг гайхуулав

Морины барианд таваар оров

Азарганы уралдаан ингэж өрнөв

Анарын эрлийз хасагдаж замхрав

Их үдэд их нас мордов

Эрлийз монгол холилдон савьрав

Морьны уралдааныг шимтэн үзэхээс Монгол хүний хийморь гундав

Торгон зурхайд морьд ирэв

Тоомсог голцуу адуу өнгөлөв

Их хурдын түрүү дээгүүр оров

Энэ л эрлийз гэж түүнийг хасав

Үдэш болход соёолон гарлаа

Үүзлээр баахан зарлах юм боллоо

Харанхуй шөнөөр соёолон ирлээ

Хар голцуу адуунууд орлоо

Морь бариач нь төөрхийг хараад

Монгол хүний сэтгэл гундлаа

Хэн хэнээ сураглаж ядхад

Хэлтгий саран ч үл мандав

Хээр л битгий хончхоосоо гэж

Хээгээ барж хашгарч гарав аа

2018.03.19.

http://ardnews.mn/economy/775


URL:

Сэтгэгдэл бичих