ЗАМЫН ЦАГДААГИЙН УУЛЗВАР ДЭЭР НЭГ САЙХАН ГҮҮРЭН ГАРЦТАЙ БОЛЧИХ ЮМСАН, ДААНЧ …

92475435a0e9c8e2971301Улсын минь нийслэл өргөжин тэлж, өнгөжин жавхайжсаар байна. Том хотын хөгжлийг өндөр барилга, өргөн замаар тодорхойлно. Харин манай нийслэл давчуу зайндаа багтааж барьсан барилгын тоогоороо дэлхийн хотуудтай өрсөлдөхүйц. Гэвч барилга хооронд зорчих автомашины битгий хэл явган хүний ч олигтой зам байхгүй. Үүгээрээ өнөөх хөгжил гэгчээр хоцорчихоод байгаа юм. Улсын хөгжил, хотын өгнө төрх дэд бүтэц буюу замтайгаа салшгүй холбоотой юм шиг. Харин миний нийслэлд зам гэгч шүдний өвчин болчихоод байгаа юм.

Хэрсэн, сүлжсэн замын сүлжээгээр том хотууд түгжрэлээ зохицуулдаг бол манайх өргөрөг, уртрагтаа ганц ганц л замтай үүндээ өдрийг бардаг болоод удаж байна. Уг нь томоохон уулзварууд дээр гүүрэн болоод нүхэн зам тавьчихвал. Даанч тийм боломжийг газрын эзэд, барилгын эзэд олгохгүй юм.

Жишээ нь замын цагдаагийн уулзвар. Цаад зайсан, маршил чиглэлээс маш олон иргэд энэ уулзварыг чиглэж өглөө дөө ачаалал үүсдэг бол орой буцах чиглэл нь зүглэхийн аргагүй болчихдог. Тиймээс энд нэг гүүрэн зам тавьчихаад түгжрэхгүйгээр даваад явчихдаг байя гэсэн санал санаачлагыг нийслэлийн удирдлагууд нэлээд олон жилийн өмнө гаргаж байж. Тэгмээрсэн дээ. Их хотыг удирдаж байгаа хүмүүс. Гэтэл гарсан санал санаачлага нь нэг хүний өмчөөс болоод ажил хэрэг болж чадахгүй гацчихсан байна.

Гүүр тавъя гэсэн нэгэн бизнесмэний ашиг орлогын их үүсвэр болсон барилга нь саад болоод байгаа аж. Уг нь нийтийн эрх ашиг л яригдах учиртай. Гэтэл нэг хүний асуудлаас болоод гацсан нь сонирхол татаж байгаа биз. Тэгсэн тэр эрхэм нь Нийслэлийн ИТХ-ын дарга асан Ц.Сандуй бөгөөд түүний МИНТ гээд баар нь нийтийн эрх ашигийг үл тоон, архидан, согтуурах арга хэмжээг хэрэгжүүлсээр байна.

Ц.Сандуй чинь уг нь иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллана гэж амлалт өгч сонгогдсон төлөөлөгч л дөө. Гэвч гүүрэн зам тавих газар дээр барилга барьчихаад л нүд нь балай, чих нь дүлий царайлаад явж байна. Харин түүнийг ингэж үл тоомсорлож байх хооронд нийслэлийн зам ачаалал улам л нэмэгдэж, хотоо тойрсон авто зогсоол болчихоод байна. Нийслэлээ удирдаж явсан, улсын төрийн намын томоохон албан тушаал хашч байсан хүнийхээ хувьд нэг барилгын газраа суллаад өгчих эр зоригтой л баймаар.

Даанч Ц.Сандуйд тийм эр зориг алга л даа. Баар ажлуулчих газар Улаанбаатар олон байгаа байлгүй дээ. Нийслэлийн газрын албыг удирдаж байсан хүний хувьд Ц.Сандуй үүнийг сайн л мэдэж байгаа. Харин яагаад нэвт урсаж байх ёстой замын голд барилга барьчихаад одоог хүртэл унжигнаад яваа цаад санааг нь ойлгож чадахгүй л байна.

Amjilt.com


URL:

Нэр: zochin Огноо: 21 March 2018

нураах хэрэгтэй, бузар авлгачийг байшинг

Сэтгэгдэл бичих