С.БАЯР, С.БАЯРЦОГТ НАРААР “ТУГ ТАХИЖ” ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ЗАСАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ…

29468307_1301220373355084_3939635279983280128_nОюутолгойн гэрээг батлах үед С.Баярцогтын Швейцарь дахь данс руу Рио-Тинто компаниас 10 сая ам.доллар орсон. С.Баяр долоон хаус АНУ-д авсан Л.Гансүх сая ам.доллараар хаус авсан. Ч.Сайханбилэг, Д.Зоригт нар хэмжээ хязгааргүй баяжсан нь Оюутолгойн гэрээтэй холбоотой гэж үздэг. С.Баярыг 300 сая ам.доллар Оюутолгойн гэрээ байгуулаад авсан гэх хардлагыг ТББ-ууд гаргадаг. С.Баярцогтын 10 сая ам.доллар бол өчүүхэн хэсэг буюу нэг удаагийн л гүйлгээ. Дашдоржийн Зоригтын хөрөнгө л гэхэд огцом нэмэгдэж 30 гаруй компанитай болчихсон түүхтэй.
Рио-Тинто компани татвар дээрээ луу унжиж Монголын Засгийн газрыг үргэлж нулимж дорд үздэг. Яг үнэндээ бид татвараа ч бүрэн авч чаддаггүй. Тэгэхээр Оюутолгойн гэрээг хийсэн С.Баяр, Д.Зоригт, Ч.Сайханбилэг, Л.Гансүх, Ч.Хүрэлбаатар (Энэ нөхөр үргэлж хамгаалдаг) С.Баярцогт болон тэдний хамаарал бүхий этгээд нарыг шалгая. Рио-Тинто компаниас мөнгө авсан нь тогтоогдвол (С.Баярцогт гээд тогтоогдчихлоо) бид гэрээгээ цуцлах, сайжруулах боломж гарган авна. Авлигал өгч байгуулсан гэрээг цуцлах нь аль ч улсын зөв болно. МАН Засгийн эрх авахдаа Оюутолгойн гэрээг сайжруулна гэсэн. Энэ боломж чинь гараад ирлээ. С.Баяраас асуу л даа. Данс тооцоог нь шалга. Амархан шүү дээ. Эд нараар “туг тахиж” байж Оюутолгойн гэрээг засах боломж бүрдэнэ. Зургаан тэрбум ам.долларын ноогдол ашиг хуваагаад монголчуудыг доромжилж буй Рио-Тинто компанитай ингэхээс өөр арга байхгүй шүү. Тэд бидэнд барьц илгээж гэрээг засах боломж бүрдүүллээ. Тэмцэх цаг боллоо.

Б.Жаргалсайхан

https://www.facebook.com/olniihuch/photos/a.908253092651816.1073741828.902993376511121/1301220370021751/?type=3&theater


URL:

Сэтгэгдэл бичих