Эрчүүдийн тухай 25 хөгжилтэй баримт

khb-600x400

1.    Эрчүүд ил гал дээр шорлог хийх дуртай. Учир нь тэдний хийж байгаа зүйлд аюул бага зэрэг ч хамаагүй байх ёстой.

2.    Урьд нь гэрлэж байсан эртэй гэрлэнэ гэдэг байгаль орчинд хувь нэмрээ оруулж байгаа хэрэг. Дэлхий дээр эрэгтэйгээсээ эмэгтэй нь олон байдаг болохоор дахин боловсруулах шаардлага зайлшгүй гарна шүү дээ.

3.    Эрэгтэй хүмүүс өөртөө маш их итгэлтэй байдаг. Ялангуяа спортын нэвтрүүлэг үзэж байхдаа.

4.    Эрэгтэй хүн олон товчлууртай утсанд дуртай. Ийм утас тэдэнд өөрсдийг нь чухал хүн мэт мэдрүүлдэг.

5.    Олон нийтийн газар байхдаа эрэгтэй хүнд аливаа зүйлийг яаж хийх талаар бүү заа. Тэд тантай хоёулхнаа байхдаа сурж болно. Олон нийтийн газар бол зүгээр л мэдэхэд хангалттай.

6.    Эрэгтэй хүн бол хөгжөөн дэмжигч багийнхаа малгайг халзан болтлоо ч өмсөж чадах цорын ганц хүмүүс.

7.    Бүх эрэгтэй хүн сормуус дэрвийлгэгчээс айдаг.

8.    Дажгүй залуутай танилцах хамгийн тохиромжтой газар бол хими цэвэрлэгээний газар. Тэнд байгаа залуус ажил хийдэг бас байнга усанд ордог.

9.    Дайнд явах зоригтой эрчүүд дундаас ч бикини вакс хийлгэх зоригтой хүнийг олоход хэцүү.

10.    “Хоёулаа ярилцах хэрэгтэй байна” гэдэг үг бүх эрчүүдийг дотроо салганатал нь айлгадаг.

11.    Усны хувцас авахад эрэгтэй хүнд эмэгтэй хүнээс гурав дахин бага цаг
зарцуулагддаг.

12.    Ямар ч эрэгтэй хүн эмэгтэй хүн шиг хувцсанд тэгтлээ их ач холбогдол өгдөггүй. Гудамжинд явж байгаад “Ямар ичмээр юм бэ? Тэр залуу минийхтэй яг адилхан костюм өмсчхөж” гэж уулга алдсан залууг харж байгаагүй л биз дээ.

13.    Ихэнх эрэгтэй хүн дэлгүүр хэсэх дургүй байдаг. Тийм ч болохоор их дэлгүүрт эрэгтэй тасаг нэг давхарт, хаалганаас хоёрхон метрийн зайд байрладаг.

14.    Залуу чинь чамайг гэртээ урьж аваачсан бол хийсэн хоолыг нь сайн ажигла. Хэрвээ хоолонд нь гурав юм уу түүнээс дээш материал орсон бол тэр чамд үнэхээр сайн гэсэн үг.

15.    Дөрөв ба түүнээс дээш эрэгтэй хүн цуглахаараа спорт ярьдаг.

16.    Харин дөрөв ба түүнээс дээш эмэгтэйчүүд цуглахаараа эрэгтэй хүний тухай ярьдаг.

17.    Пивоны рекламанд хэзээ ч гүзээтэй эрэгтэй хүн тоглодоггүй.

18.    Ямар ч эрэгтэй хүн өөрийгөө сайхан залуу гэдэгт маш их итгэлтэй явдаг.

19.    Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс сэтгэл хөдлөл багатай байдаг. Ямар ч эрэгтэй хүн өөрийн хүсэлтээр “савангийн дуурь”-ийг дахин үздэггүй.

20.    Эмэгтэй хүн дотроо юмыг дахин дахин эргэцүүлэх дуртай байдаг. “Би хайрлуулж байна уу?”, “Би сэтгэл хангалуун байна уу?” гэх мэт. Харин эрэгтэй хүн гадагшаа илэрхийлэх дуртай. “Манай баг хожсон уу, миний машин ямар вэ дээ” гэх мэт.

21.    Хэрвээ эрэгтэй хүн чам руу утастана гэж хэлчхээд залгаагүй бол тэр залгахаа мартсан, дугаарыг чинь санамсаргүй хаячихсан эсвэл бүр гэнэтийн ослоор үхсэн ч биш. Зүгээр л чам руу залгахыг хүсээгүй байж болох юм.

22.    Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү магтаал сонсож чаддаг. Жишээ нь “Тайвнаа, миний хөгшин дажгүй харагдаж байна шүү” гэвэл Тайвнаа “Баярлалаа, хөгшөөн” л гэнэ. Харин “Заяа, чи өнөөдөр ёстой гоё харагдаж байна шүү” гэхэд Заяа “Өө, би өнөөдөр өө дарагч хэрэглэсэн юм өө”.

23.    Эрэгтэй хүнд хурдан гэрлэх шаардлага бараг л байхгүй. Яагаад гэвэл эрэгтэй хүний хувцас бүгд урдаа товч, цахилгаантай байдаг. Харин эмэгтэй хүний хувцас ихэнхдээ ардаа цахилгаантай байдаг учраас сэтгэл хөдлөлтэй, булчинлаг бас хувцсаа өмсөхөд туслах эрэгтэй хүн хэрэг болдог.

24.    Эрэгтэй хүн өөртөө итгэх итгэл сайтай байдаг нь тэд багаасаа супер баатруудыг биширч, тэдний хүмүүжлээр өсдөгтэй холбоотой. Харин эмэгтэйчүүд өөртөө итгэх итгэл багатай байдаг нь Барби хүүхэлдэйн ямар төгс болохыг мэдэрч өссөнтэй холбоотой.

25.    Эмэгтэй хүн шүүгээнээсээ хувцас өмсөж үзээд таарахгүй бол өөрийнхөө таргалсныг гайхдаг. Эрэгтэй хүн хувцас өмсөөд таарахгүй багадаад байвал “Энэ яагаад агшчихсан юм бол” гэж боддог.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих