Шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгэд өр зээлгүй шүүгч цөөхөн гэжээ

18747

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Цензургүй яриа” нэвтрүүлгийн ээлжит дугаарт оролцож “Таван настай хүүхдийнхээ дансанд 500 сая төгрөг өөрийнхөө дансанд нэг сая ам.доллартай шүүгч бий. Намайг ингэж хэлсний дараа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл гаргах байх. Тэглээ гээд би зогсохгүй. Цаг нь болохоор АТГ-т шалгагдаж байсан энэ асуудлыг баримттай нь ил болгоно. Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар хөрөнгөжсөн. Анхан шатны шүүх дээр 50 мянган ам.доллар, давж заалдах шатны шүүх дээр 100 мянган ам.доллар, хяналтын шатны шүүх дээр 200 мянган ам.долларын авлига авдаг яриа явчихлаа” гэсэн юм.

Гишүүний ийнхүү хэлсэнтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдийнхээ  хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд ил болгосон байна. www.judcouncil.mn  http://judcouncil.mn/hashom2016.html

Шүүх засаглалыг шударга, хараат бус байлгахын тулд хэдэн жилийн өмнө шүүгч нарын цалинг нэмж 3,5-4 сая төгрөгний цалинтай болгосон билээ.

Хөрөнгө орлогын мэдүүлгэд ихэнх шүүгч нар өр зээлнээс өрийн хооронд байдаг. Өр зээлгүй шүүгч гарын арван хуруунд багтахаар цөөхөн байна. Тэд цалингийн зээлнээс эхлээд орон сууц, гар утас, банк бус санхүүгийн байгууллагад өр тавьдаг байна. Шүүгчид хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бурхан тахил, алт монетон эдлэл, хөөрөг, мөнгөн аяга тэргүүтэй эд зүйлсээ мэдүүлжээ.

Өдгөө хөрөнгө оролгын мэдүүлгээрээ ч.Хосбаяр нэгдүгээрт орсон бөгөөд түүний араас Д.Цолмон, б.Цогт нарын ерөнхий шүүгч их хэмжээний хөрөнгө орлогоороо удаах байруудад оржээ. Түүнчлэн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг ямар нэгэн өр зээл тавиагүй гэдгээрээ сондгойрч байв. Түүний жилийн орлого 79133.3 төгрөг бол 182 хоньтой, 64 адуутай, 36 үхэртэй юм байна. Мөн мөнгөн эмээл, мана, хаш хөөрөгтэй юм байна. үүний дараа олны анхаарлыг татахаар эд хөрөнгөтэй шүүгч гэвэл Д.Ганзориг шүүгч юм. Монголын шүүхийн байгууллагад олон жил ажиллаж байгаа тэрбээр 48316.03 сая төгрөгийн жилийн орлоготой бол Лexus 470, ланд 80, приус, дээр үеийн Газ 66 машинтай юм байна. Мөн калибр, вепрь, ТТ, чех карбин гээд бууны бүрэн цуглуулгатайгаа мэдүүлжээ. Харин Х.эрдэнэсувд шүүгч шүрэн толгойтой хаш, манан, гартаам гэсэн гурван ч үнэтэй хөөрөгтэй аж. Шүүгчдийн ерөнхий зөвлөлийн мэдүүлгэд ийм хариу гаржээ.

А. Дүүрэнжаргал

FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих