ГАДААДАД АЯЛАХАД ТАНЫГ АСУУДАЛД УНАГАХ ЭТГЭЭД ХУУЛИУД

Та гадаадад очиж амьдрах эсвэл аялахаар төлөвлөж байгаа бол хийж болохгүй зүйлсийг нь сайтар судлах хэрэгтэй. Учир нь түүнээс болж баривчлагдаж ч болно. Зам хөндлөн гарахаас эхлээд цүнхэндээ парацетамол авч явахдаа ч анхаарах хэрэгтэй. Гадаадад аялж байхдаа таныг асуудалд унагаж магадгүй 13 этгээд хуулийг танд сонирхуулъя.

 

Тайландад үд дунд согтууруулах ундаа авах хориотой

1-6 Гадаадад  аялахад таныг асуудалд унагах этгээд хуулиуд
Зураг:Unsplash

Тайланд улс далайн эргийн амралтын газар, үдэшлэгийн халуун цэгээрээ дэлхийд танигдсан. Гэхдээ өглөөний 11 цагаас өдрийн 14 /зарим газарт 17/ цаг хүртэл согтууруулах ундаа авах, захиалах нь орон даяар хууль бус гэнэ. Заасан цагт согтууруулах ундаа зарсан газар 130 хүртэлх долларын торгуулийг төлөх эсвэл хоёр хүртэлх жил шоронд хоригдох ялтай юм байна.

 

Японд харанхуй болсон байхад бүжиглэх хориотой

2-3 Гадаадад  аялахад таныг асуудалд унагах этгээд хуулиуд
Зураг:Unsplash

Бэлгийн боолчлолыг зогсоох 1948 оны хуулиас үүдэн шөнө дунд болсон үед бүжиглэх хориотой болсон гэнэ. Харин 2015 онд шаардлагын дагуу энэхүү хуулийг хүчингүй болгож, харанхуй болсон ч гэрэлтэй газар бүжиглэж болно гэж заажээ.

 

Сингапурт олон нийтийн газар тамхи татах хориотой

3-1 Гадаадад  аялахад таныг асуудалд унагах этгээд хуулиуд
Зураг:Unsplash

Сингапур улсад тамхи татаж болох ч олон нийтийн газар хатуу хориглодог. Үүнд автобусны буудал, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол зэрэг орно. Мөн барилгын үүднээс дор хаяж таван метрийн зайтай тамхи татаж болох ба хуулийг зөрчсөн тохиолдолд 10 мянга хүртэлх сингапур долларын торгуультай юм байна.

 

Америкт гарцгүй газраар, улаан гэрлээр зам гарах хориотой

4-2 Гадаадад  аялахад таныг асуудалд унагах этгээд хуулиуд
Зураг:Unsplash

Америк, Иран болон Сингапур зэрэг улсад гарцгүй газраар эсвэл улаан гэрлээр зам гарвал торгууль төлөх, шүүхэд дуудагдахаас гадна хорих ял авж ч болно.

 

Хонолулуд алхангаа зурвас бичих хориотой

5-5 Гадаадад  аялахад таныг асуудалд унагах этгээд хуулиуд
Зураг:Newsela

Явган хүмүүс жолооч нарт замын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй тул гадуур алхаж байхдаа зурвас бичихийг Хавайн нийслэл Хонолулуд хоригложээ. Зам хөндлөн гарч байхдаа зурвас бичсэн тохиолдолд $99 хүртэлх торгуулийг төлөх ёстой болно.

 

Австралид олон нийтийн газар хараал хэлэх хориотой

6-3 Гадаадад  аялахад таныг асуудалд унагах этгээд хуулиуд
Зураг:Unsplash

Австралийн Шинэ Өмнөд Уэльс, Виктория болон Куинсланд гэх гурван мужид олон нийтийн газар хараал хэлэх нь $100-$240 австрали долларын торгуультай.

 

Испанийн хотодуудад усны хувцас өмсөх хориотой

7-2 Гадаадад  аялахад таныг асуудалд унагах этгээд хуулиуд
Зураг:Unsplash

Испаний далайн эргүүдэд усны хувцас, бикини өмсөж болох ч хот дотроо зохимжгүй хувцаслах буюу усны хувцас өмсвөл 100-200 еврогийн торгуультай.

 

Арабын нэгдсэн Эмират улс руу өвчин намдаах эм авч явах хориотой

8-4 Гадаадад  аялахад таныг асуудалд унагах этгээд хуулиуд
Зураг:Flickr

Тэд дэлхийн ихэнх улсуудад хүлээн зөвшөөрөгддөг эм, тэр дундаа кодин агуулсан эмүүдийг мансууруулах бодистой гэж үздэг тул улсдаа оруулахыг хатуу хориглодог байна. Тэр ч байтугай тухайн эмүүд цусанд илэрсэн тохиолдолд дөрөв хүртэлх жилийн хорих ял өгдөг гэнэ.

 

Венецэд тагтаа хооллох нь хориотой

9-3 Гадаадад  аялахад таныг асуудалд унагах этгээд хуулиуд
Зураг:Unsplash

Венец улсад тагтаа хооллохыг 2008 оноос хориглосон байна. Энэ нь Венецийн алдарт хөшөө дурсгал болон тансаг байшингуудын дээгүүрх тагтааны ялгадсыг арилгах зорилготой ажээ.

 

Шведэд урд гэрлээ асаалгүй машин барих хориотой

10-3 Гадаадад  аялахад таныг асуудалд унагах этгээд хуулиуд
Зураг:Unsplash

Өдрийн аль ч үед машин барьж байхдаа урд гэрлээ асаасан байхыг Швед болон Норвегид шаарддаг байна. Урд гэрлээ байнга асаалттай байлгах нь жолооч нарт аюулгүй гэж үзжээ.

 

Грекийн түүхэн газруудад өндөр өсгийт өмсөх хориотой

11-1 Гадаадад  аялахад таныг асуудалд унагах этгээд хуулиуд
Зураг:Unsplash

Түүхэн дурсгалт газруудад өндөр өсгийтэй гутал өмсөхийг 2009 оноос албан ёсоор хоригложээ. Грекийн эртний түүх, сонгодог уран бүтээлийн захирал “Эдгээр хөшөө дурсгалууд маш эмзэг гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй” гэсэн байна.

 

Германы авто зам дээр зогсох хориотой

12-1 Гадаадад  аялахад таныг асуудалд унагах этгээд хуулиуд
Зураг:Unsplash

Германы автозамын сүлжээнд “зогсож болохгүй” гэсэн хатуу дүрэм бий. Бусад жолооч нарыг саатуулж, түгжрэл үүсгэсэн тохиолдолд 30-70 еврогоор торгодог байна.

 

Австралийн Викториа мужид Ням гарагт ягаан шорт өмсөх хориотой

13 Гадаадад  аялахад таныг асуудалд унагах этгээд хуулиуд
Зураг: Flickr

Эртний хуультай холбоотойгоор ягаан шорт өмсөхийг Ням гарагт хориглодог ба загварын гэмт хэрэгт тооцогддог гэнэ.

 

Эх сурвалж: http://udriintoim.mn


URL:

Сэтгэгдэл бичих