УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нар намаасаа гарах уу?

Л.Гантөмөр болон Х.Тэмүүжин гишүүнийг Ардчилсан намаас гарах гэж байгаа тухай яриа түгжээ. Үнэндээ тэд сүүлийн үед хамт явах нь олширч, цугтаа хэвлэлийн бага хурал хийх болсон. “Нэг ардчилал” клубээр овоглож, намынхаа “Монгол хүн-2020″ хэлэлцүүлэгтэй зэрэгцэн хөдөө орон нутгаар хурал цуглаан зохиогоод яваа улс. Тэгээд ч намынхаа болохгүй бүтэхгүйг халуухан шүүмжилж, хатуухан хэлчихдэгээрээ хоорондоо төстэй. Энэ үүднээс нь бодоод үзвэл намаасаа гарах нь нээрээ ч үнэмшилтэй байж мэдэх. Гэвч энэ талаар Л.Гантөмөр гишүүнээс утсаар тодруулахад “Тиим зүйл байхгүй ээ” хэмээн үгүйсгэсэн юм. Ямар учиртай ийм яриа гарсан юм бүү мэд. Магадгүй тэдний толгойд АН-аас гарах бодол эргэлдэж байсан ч юм билүү, түүнийг нь хэн нэгэн мэдчихсэн ч юм билүү, хэн мэдлээ.

Я.МӨНГӨН


URL:

Сэтгэгдэл бичих