Т.Ганди юм үзэж, нүд тайлах хэрэгтэй гэж бодоод Унгарт элчин сайдаар явжээ
УИХ-ын гишүүнээр 1992-2008 онд МАХН-аас нэр дэвшин, сонгогдон ажиллаж байсан сэтгүүлч Т.Ганди гэдэг эмэгтэй бий. Мөн тэрээр Эрүүл Мэндийн Сайд, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдаар ч ажиллаж байв.
Төгсжаргалын Ганди 2012-2016 онд Монгол Улсаас Унгар улсад онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын албыг хашиж байгаад УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө ирж, МАН-ын сонгуулийн сурталчилгааны багт ажилласан бөгөөд өдгөө УИХ-ын даргын нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй аж. Хачирхалтай нь тэрээр саяхан “Ам нээвэл” телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ Монгол Улсаас Унгар улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллах болсон шалтгаанаа : “Миний хувийн шийдэл. Тодорхой хэмжээнд өөр салбарт юм үзэж, нүд тайлах хэрэгтэй… Би өөрөө л тэгж бодсон” гэж тайлбарласан байна.
Г.Нямаа
sonin.mn
URL: