Зэвсгийн худалдаагаар АНУ, ОХУ тэргүүллээ

DPn10bbV4AAwawUШведэд төвтэй Олон улсын энхтайвны байгууллагын шинэчилсэн тайланд 2013-2017 онд хамгийн их зэвсэг нийлүүлсэн орноор АНУ, ОХУ-ыг нэрлэжээ. Тайланд тэмдэглэснээр дэлхийн зэвсгийн наймааны 56 хувийг ОХУ, АНУ хангадаг байна. Харин үлдсэн хувийг Хятад, Франц, Герман тэргүүтэй улс нийлүүлдэг аж. ТАСС агентлагийн дамжуулснаар, сүүлийн жилүүдэд зэвсгийн худалдааны эрэлт нийлүүлэлт 2012 он харьцуулахад 10 хувиар өсчээ. Зэвсгийн худалдаа Ази, Номхон далайн бүсэд нэмэгдсэн бол Африк, Хойд ба Өмнөд Америк, Европт буурсан байна. Зэвсэглэл дэх Оросын худалдааны эзлэх хувь 2013–2017 онд 22 хувьд хүрч буурсан нь Хятад, Алжир, Венесуэлийн худалдан авалт зогссонтой холбоотой. Оросын тал Энэтхэг, Вьетнам, Хятад тэргүүтэй 47 оронд зэвсэг нийлүүлдэг байна. Тус улсын зэвсгийг 98 орон худалдан авсан ба нийлүүлэлтийн 49 хувь нь Ойрхи Дорнодод төвлөрдөг аж. Ажиглагчид “АНУ зэвсгийн наймаанд тэргүүлэгч орны байр сууриа хадгалах төлөвтэй байна” гэж дүгнэлээ. Түүнчлэн өнгөрсөн таван жилийн хугацаанд хамгийн их зэвсэг худалдан авсан улсаар Энэтхэгийг нэрлэжээ. Энэтхэг улс 2013–2017 онд худалдан авалтаа нэмсэн бол тэдэнтэй сөргөлдөгч Пакистаны тал импортоо бууруулсан аж. Хоёр дахь том импортлогч орон болох Саудын Арабт дэлхийн зэвсгийн худалдааны 10 хувийг нийлүүлжээ.Харин Египет улс зэвсэг худалдан авсан үзүүлэлтээрээ гуравт бичигджээ.

Б.Саруул


URL:

Сэтгэгдэл бичих