УЛС УРУУДУУЛАХ 25 САГАМЖ
1. Сэтгэлдээ их шуналтай яв. Хэн нэг нь танд авилга өгнө гэж үргэлж найд.
2. Бусад улс төрч хулгайч нарыг ажигла. Тэгээд өөрөө бие дааж хий. Учрыг нь ухаарахыг оролд.
3. Зорилготой, шуналтай байж түүндээ хүр. Хий хоосон мөрөөдөлд бүү авт. Хулгайлах зүйлээ төлөвлө.
4. Том ахаа зөв ол. Чамайг өөд татах том ах л чухал. Төлөвлөгөөтэй ажилла. Дараагийн сонгуулиар юу хулгайлахаа төлөвлө. Хорьхон жилийн дараа Бора Бора арал дээр бондгор ац тэврээд хэвтэж байхыгаа ч төлөвлөж тоочигло.
5. Үгүй гэж хэлж ёстой болохгүй. Үгүй гэж хэлээд сурчихвал улс төрийн карьер чинь булшлагдана. Үгүй гэж хэлсэн улс төрч өөдөлсөн түүх байдаггүй юм.
6. Өөрийгөө битгий чамла. Улс төрд бол хувийн сургуулийн байтугай бага боловсролын гэрчилгээ ч ач холбогдолгүй. Анги улирсан бичгээ ч зүлгэж өнгөлөөд том ахынхаа цүнхийг бариад гүй.
7. Сайн зуршлаас бага багаар сал. Сайн зуршлаа шударгаар хүлээн зөвшөөрч, дугаарлаад дороос нь эхлэн арилгахыг хичээ.
8. Өөртөө долигонуулж сур.
9. Сонгууль хоорондын 4 жилийн алинд нь хамгийн ихийг хуссанаа мэдэж ав. Чухам тэр л цагийг дэмий бүү үр.
10. Ярьж буй зүйл чинь үнэхээр чухал эсэхийг асуух боломжийг хэнд ч бүү олго.
11. Битгий цухалдаж бачимд. Тэрний оронд асуудлыг зүгээр маазруулаад орхичихож бай.
12. Үнэхээр ихийг хулгайлъя гэвэл биеэ эрүүл байлга.
13. Сайн сайхныг мөрөөд. Гутранги байж ёстой болохгүй. Улам ихийг хулгайлж хав дарж жоорлоно гэж өөрийгөө зоригжуулж урамшуул.
14. Хулгайлах зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ямар аргаар ялгүй гулгуулахаа бодож тунгаа. Хүнтэй элбэх бол түүнтэйгээ хамтарч хор найруул. Бүтэх эсэхийг нь тооцоолж үр ашгийг нь шалга.
15. Хувийн харьцаагаа хулгайлах зүйлийн их багаас хамаарч өөрчилж сур.
16. Бусдыг ашиггүй зүйлд урамшуулж ятга, зоригжуул, нохой шиг амьдрал чинь нэг л өдөр ноёны амьдрал шиг болно гэж худлаа хэлж сур.
17. Хулгайлах гэсэн зүйлээ бүү хойш тавь. Нэн даруй эхлүүлж сур.
18. Бусдын үгийг өөртөө ашигтайгаар яаж эргүүлэх вэ гэж бодож сур. Сонгогчдын хэлснээс өөртөө ашиг унахыг нь л авч үлд, бусдыг нь хая.
19. Учрах бэрхшээл саад, 461-р хорих анги, АТГ зэргийг хэрхэн аргалахаа урьдчилан тооцоолж сур. Тэгвэл таны амьдрал амар амгалан, аз жаргалаар дүүрэн байх болно.
20. Мэдрэхүй, зөн совин, мухар сүсэг, лам, бөөд итгэж бай. Дан шуналаар бүтэхгүй зүйл ч гэж бий.
21. Даруу байх хэрэггүй. Даруу бөгөөд хульчгар шинжээр өөдөлсөн хүн гэж үгүй.
22. Хийж байгаа улс төрөө хүнд, хэцүү, амаргүй гэдгийг мунхаг сонгогчдод хэлж ойлгуулж бай.
23. Хүнээс үг дуулах сайхан. Улс төрийн өрсөлдөгчөө муулж өөрийгөө мандуулахад муу юу байх вэ.
24. Өөртөө их өмч авч, бага ачаалал үүрч сур. Тэгвэл улам их баяжна.
25. Тайван бай. Улс чинь өрөнд орсон байлаа ч, Эрдэнэт нь лацдуулахдаа тулсан байлаа ч тайван л байж сур.
-
2018-03-16
Эх сурвалж: Badam Purev
URL: