Вьетнамчууд золбин муурны махыг ресторануудад нийлүүлдэг нь илэрлээ

PAY-CAT-MEAT-MARKETВьетнамын Хо Ши Мин хотод зочилж буй жуулчид хууль бус аргаар бэлтгэсэн, хортой махнаас сэргийлэхийг мэргэжилтнүүд сануулж байна. Саяхан амьтан хамгаалагч Мишель Браун золбин муурнуудыг төмөр торонд хорьж, бөөнд нь нэг уутанд хийж бүтээж буй харгис бичлэг тараажээ. Тэд эзэнтэй муурнуудыг хүртэл хулгайлан авчирч хорьдог байна. Дараа нь бөөнөөр нь нядалж, арьсыг нь хуйхлан ресторануудад нийлүүлдэг ажээ. Ресторанууд хатуу мах нийлүүлэхийг шаарддаг учраас биенд нь адреналин шахаж харгисладаг юм.

Вьетнамчууд муурны мах идвэл хүчтэй болно гэж үздэг учраас ийнхүү хууль бус зах зээл цэцэглэн хөгжсөөр байна. Мөн хамгийн үнэтэй хоолд тооцогддог бөгөөд нэг таваг нь 68-91 доллар буюу 1,36-1,82 сая вьетнам донг хүрдэг. Уг нь ресторануудад муурны махаар хоол хийхийг хуулиар хориглодог ч Хятад, Лаос зэрэг хөрш орнуудаас нийлүүлсэн хэвээр байна. Тиймээс энэ бүхнийг таслан зогсоож, хууль бус захуудыг хаах шаардлагатай болжээ.

Ресторануудад зарагдаж буй муурны мах

Муурны махан хоол

Золбин муурнууд янз бүрийн халдвар тээгчид учраас хүний эрүүл мэндэд маш аюултай. Муурны мах идээд амь насаа алдсан тохиолдол ч цөөнгүй гарч байжээ. Гэвч Вьетнамчууд амьтны амийг хэрцгийгээр хөнөөж, шинжилгээнд ороогүй мах борлуулан ашиг олсоор байна.

Эх сурвалж: “Daily Mirror”


URL:

Сэтгэгдэл бичих