Ерөнхийлөгчийг гэргийнх нь хамт шүүхэд өглөө

Солонгосын Минжүнудунг намынхан улсынхаа Ерөнхийлөгчийг  тэргүүн хатагтайн хамт  Сөүл хотын төв   шүүхэд өгчээ. Түүнийг Ерөнхийлөгчийн ажлаасаа буусныхаа дараа амьдрах газраа  хямд үнэтэйгээр хүүгийнхээ нэр дээр авсан нь хууль зөрчсөн явдал хэмээн үзэж байгаа аж.

Солонгос  улсад албан үүргээ гүйцэтгэж буй ерөнхийлөгчөө шүүхэд өгсөн явдал энэ удаа анхных бөгөөд энэхүү газрыг худалдан авахаа болих тухай  мэдэгдэж байсан МБ ерөнхийлөгч, уг газрыг  худалдан  авах гэрээг  өнгөрсөн удаа  дахин шинэчлэн хийсэн тухай мэдээллийг олж авснаа Минжүнудунг   намынхан шүүх байгууллагад өгснөө мэдэгдэн,  өндөр үнэтэй байх Сөүл хотын Нэгүгдунд байх газрыг  хэтэрхий хямд үнээр хүүгийнхээ нэр дээр  худалдан авч, улсад 1 тэрбум гаруй воны хохирол учруулж байгаа МБ ерөнхийлөгчийн гэр бүл улсын хөрөнгийг үрэн таран хийж байна хэмээн онцлон дурджээ.

Сөүл хотын Нэгүгдунд байх  улсын харъяа 6 айлын газрын байрны үнэ 2 тэрбум 156 сая вон бөгөөд үүнийг   1 тэрбум 120 сая воны үнээр тооцож МБ ерөнхийлөгчийн гэр бүлийнхэн  бэлнээр гарган, өөрийн хүү И Ши Хёнгийн нэр дээр уг байрыг авчээ. Харин тэргүүн хатагтай өөрийн нэр дээрх байраа банкны барьцаанд тавин 600 сая вон зээлж,   дээрх   байрны мөнгөнөөс төлөлцсөнөөрөө энэхүү хэрэгт холбогдоод байна .

Цаашдаа тус газар МБ ерөнхийлөгчийн гэр бүл  амьдрах тусгай харуул хамгаалалт бүхий байрыг улсын хөрөнгөр барьж өгөх бөгөөд Минжүнудунг   намынхан, хүүгийнхээ нэр дээр уг байрыг авч байгаа нь цаашлаад түүнд улсын өмч болох газрыг  хууль бусаар өв залгамжлуулж болзошгүй үйлдэл хэмээн үзэж байгаа ажээ.

WWW.MGLRADIO.COM


URL:

Сэтгэгдэл бичих