Түүхийн хуудас эргэсээр… Бид үүнийг мартах эрхгүй!
Үндэстний эв нэгдлээс үндэстний аюулгүй байдал эхэлдэг. Гэтэл ард түмнээ хоёр хувааж , улс төрөөр талцуулж,бие биенээ үзэн ядах байдалд оруулсан нь бидний сэтгэлийг түгшүүлж байна…. Өнгөрсөн хэдэн жилд алт дилерийн,
Айбекс Моламын, алтадсан аяганы, банкны захирлууд генералууд, Төв Ази банк,улсын үйлдвэрүүдийн газруудын захирал,дарга нарын,гүнтийн гээд ямар олон хэрэг зөрчил шуугиан үймээн дэгдэв дээ!!!???….Та нар бие биенээ биш,та нарыг ард түмэн шүүх өдөр ирнэ! Монголд шударга ёсыг тогтооёо гэвэл дороосоо биш,дээрээсээ,бүүр шулуухан эхэлбэл Ерөнхийлөгч, Улсын их хурал, Засгийн газар , дээд шүүхээсээ эхлэх хэрэгтэй болжээ… Монголын соёл иргэншил, хүн ам удмын сангийн аюулгүй байдал ч сэтгэл түгшээсэн ноцтой заагт тулж ирлээ!
Эхлэл…
Олонхийн бүлгийн хуралдаан дээр Ерөнхий сайд М.Энхсайхан : “Ардын банкыг ямар ч үнээр хамаагүй авах хэрэгтэй. ОУВС-нд захидал бичсэн. Тэд болохоор надад биш, Д.Моломжамцад хандаж бичээд байна. Бид тэднийг, тэд биднийг мэдэхгүй байна. Гадаадын зээл тусламж олдохгүй байж магадгүй. Найдвартай банк хэрэгтэй байна. ХХБ- ыг бид гартаа авлаа. Одоо “Ард” банкийг аваад гүйцээ” гэж хэлжээ.
Энэ явдалд ХХБ нэн идэвхитэй оролцсон юм. Өөрөөр хэлбэл хувийн банкны нөхдүүд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч болж, төрийн өмчийн оролцоотой томоохон банкыг татан буулгажээ. Мөн энэ үйлдэлд ОУВС тодорхой зөвлөгөө өгч байсан ба Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөхүүд болох АНУ–ын иргэн Жон Хаберкер, Мариано Корден нар “Ард” банкыг татан буулгах ажлыг зохион байгуулж байснаа гэнэт арилаад өгсөн баримт байдаг.
М.Энхсайханы эхнэр Шүрэнцэцэг, П.Очирбатын эхнэр Цэвэлмаа тэргүүтэн “Ард” банкны 1-р касснаас хэдэн саяар тоологдох хадгаламжаа авч, ХХБ-нд хадгалуулж амжсан зэрэг жижиг сажиг гэмээр явдал нэлээд гарав.
Энэ операцаар Хадгаламж, Сэргээн босголт банкуудыг байгуулсан юм. Ингээд талын нэг тараасан мөнгөө хувьчилж авсан банкиндаа цуглуулах, өөрсдийнхөө тавьсан өр зээлийг нуун зувчуулах, мөн өрсөлдөгчдөө дарамтлах зүй ёсны шаардлага үүссэн тул Банкны Өр зээл барагдуулах албыг байгуулав.
Энэ үйл явдлыг УИХ–ын дарга Р.Гончигдорж, Ерөнхий сайд М.Энхсайхан хоёр удирдаж, Сангийн сайд П.Цагаан, Монгол банкны Ж.Үнэнбат хоёр голлон зохион байгуулсан байдаг. П.Цагаан О.Чулуунбат хоёр 10 жилийн нэг төгсөлтийн хүүхэд бөгөөд энэ үеэр П.Цагаан АНУ–д байн байн очиж байсан нь ихээхэн сэжигтэй байдаг.
Энэ нь М.Энхсайханы улс төрийн уналтыг нь түргэтгэсэн эдийн засгийн гол шалтгаан байсан билээ.
1998 оны 5 дугаар сарын 27-нд Ц.Элбэгдоржийн Засгийн газар төрийн өмчийн саяхан байгуулсан “Сэргээн босголт” банкыг хувийн өмчийн “Голомт” банкинд нийлүүлсэн алдарт 80 дугаар нууц тогтоол гаргаж огцорсныг олон хүн санаж байгаа.
Энэ операцийн үеэр улсын төсвөөс 6 сая доллар “Голомт” банкны зузаатгал нэрийдлээр Берлин, Токио, Нью-Йоркийн банкуудад наадмын өдрүүдэд шилжсэн байдаг юм. Энэ мөнгө төөрч төөрч Токиод төвлөрч нэр бүхий улс төрчдийн халаасанд орсон байдаг.
Үүнийг нь Н.Энхбаяр дор нь мэдээд авчээ. Ингээд Н.Энхбаяр өрсөлдөгчдийгөө дарамтлах байнгын зэвсэгтэй болсон төдийгүй “Голомт”-ыг МАХН – ыг далдуур санхүүжүүлэгч болгож чадсан юм. МАХН, АН хоёр цаагуураа байнга сүжрээд байдгийн эдийн засгийн учир шалтгаан нь ердөө л энэ юм.
1997 оны 10 сарын 2ны Ардын эрх сонинд нийтлэгдсэн
Улсын их хурлын гишүүн О.Дашбалбарын хэлсэн үг өнөөдрийг г хүртэл Монголын төр ,ард түмний оюун бодолд нэвчин шингэх учиртай…!!!Та бүхэн тогтож уншаарай.11 жилийн цаадахыг харж тэмцэж явсан эх оронч О.Дашбалбарын гэгээн дурсгалд мөргөмүй!
…Аливаа улс үндэстний аюулгүй байдал нь тухайн ард түмний язгуур эрх ашгийг хангах,дотоод гадаад таатай нөхцөл нь баталгаатай бүрдэхийг хэлдэг бөгөөд энэ үүргийг төр нь гүйцэтгэдэг зүй тогтолтойг та бүхэн мэднэ….Манай төр ,ер монголчууд бид гадаадынхантай харилцахдаа түр зуурын эрх ашгийн төлөө тэдэнд хэт таатай нөхцөл өгч ,стратегийн шинж чанартай болон эдийн засгийн түшэц салбарууд ,газар нутаг дэлхийд ховор баялаг,үнэт зүйлсээ хайр найргүй ашиглуулж ,эзэмшүүлж ,улмаар өмчлүүлэхэд ч бэлэн боллоо…Монголын сэхээтнүүд ,Монголын мэргэжилтнүүдийн эрх зүй ,нийгмийн баталгаа хэрэг дээрээ адлагдснаас Монголын улс төр,эдийн засгийн гол гол асуудлууд ,амин чухал цэгүүд харийнхны хараа хяналтанд орж эхэллээ….Долоон жил гэдэг их хугацаа.Энэ хооронд дэлхий урагшаа яваад байхад Монгол арагшаа ухраад байгаа нь нэн гайхалтай…
Үндэстний эв нэгдлээс үндэстний аюулгүй байдал эхэлдэг.Гэтэл ард түмнээ хоёр хувааж ,улс төрөөр талцуулж,бие биенээ үзэн ядах байдалд оруулсан нь бидний сэтгэлийг түгшүүлж байна….Өнгөрсөн хэдэн жилд алт дилерийн ,Айбекс Моламын,алтадсан аяганы,банкны захирлууд генералууд,Төв Ази банк,улсын үйлдвэрүүдийн газруудын захирал,дарга нарын,гүнтийн гээд ямар олон хэрэг зөрчил шуугиан үймээн дэгдэв дээ!!!???….Та нар бие биенээ биш,та нарыг ард түмэн шүүх өдөр ирнэ! Монголд шударга ёсыг тогтооёо гэвэл дороосоо биш,дээрээсээ,бүүр шулуухан эхэлбэл Ерөнхийлөгч,Улсын их хурал,Засгийн газар ,дээд шүүхээсээ эхлэх хэрэгтэй болжээ…Монголын соёл иргэншил,хүн ам удмын сангийн аюулгүй байдал ч сэтгэл түгшээсэн ноцтой заагт тулж ирлээ!
Улс Үндэстнийхээ эрх ашгийг хамгийн дээр тавих ёстой. С.Зориг
1998 оны 8 дугаар сар: Ц. Элбэгдоржийн засгийн газар огцорч, vvрэг гvйцэтгэгчээр ажиллаж байх vед С. Зориг Монголын радиогийн сурвалжлагч Байгалмаад ярилцлага өгчээ. Энэ тvvний сvvлчийн ярилцлага байлаа. С. Зориг улс төрч хvний ямагт санаж мөрдөж, удирдлага болгох vндсэн зарчмыг тодорхойлж, эрхэмлэх эрх ашгийн дарааллыг тогтоосон байна. С. Зориг дөнгөж 36 нас хvрч байлаа. Амьдарлынхаа найман жилийг том улс төрд өнгөрөөжээ. Энэ жилvvдэд олон удаа сэтгvvлчидтэй харьцаж, хэвлэлээр санал бодлоо илэрхийлж байсан нь мэдээж. Харин хэзээ ч хойч vеийн улс төрчдөд хандсан гэмээр гэрээслэлийн чанартай ийм зvйл хэлж байсангvй. Монголын төсвийн болон гадаадын хандивлагчдын асар их мөнгө, маш өндөр өртөгтэй төрөл бvрийн төслvvд хэрэгждэг салбарын сайдын албыг цөөхөн сар хашсаны эцэст С. Зориг эрх ашгийн дарааллын чиг баримжаа алдагдаж хэзээ ч болохгvйг бусдад анхааруулжээ. Албан тушаал, эрх мэдэлд улайран хөөцөлдөх нь шинэ, хуучин ялгаагvй улс төрийн хvчний анхдагч зорилтыг саармагжуулах, ардчиллын явцыг удаашруулах, зарим тохиолдолд ухралтын алхам хийхэд хvргэж болохыг ч мөн анхааруулж хэлжээ.“…Гэхдээ дарааллыг нь хэзээ ч алдуулж болохгvй.
Улс vндэстнийхээ эрх ашгийг хамгийн дээр тавих ёстой.
Тvvний дараа манай нийгэмд нийтлэг болсон бvлгvvдийн сонирхлыг хамгаалах, дараа нь бvлгийн юм уу компанийн сонирхол байж болно. Яагаад гэвэл тэд чинь тодорхой хэмжээгээр ашгийн байгууллага. Тvvнийхээ төлөө хөөцөлдөнө. Дөрөвт нь мэдээж хувь хvнд амьдралаа дээшлvvлэх, сайхан амьдрах сонирхол төрнө. Тийм сонирхол бvх цаг vөд байж л байсан. Vvнийг бас тооцох хэрэгтэй. Гэхдээ бид нар энэ дарааллаа алдаж болохгvй. Дараалал алдах юм бол ялзрах төвшинд орно…” Монголын радиод өгсөн сvvлчийн ярилцлагаас 1998 оны 8 дугаар сар.
1998 оны 10 дугаар сарын 2: Эвслээс Ерөнхий сайдад санал болгосон нэр дэвшигчдийг Ерөнхийлөгч ээлж дараалан буцаав. “Одоо Зоригийг дэвшvvлэх цаг болсон” гэх vг улам чанга, улам тодоор дуулдах боллоо. Өнөөдөр эвслийн удирдагчид “С. Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшvvлээгvй байсан” гэж мэдэгдэцгээдэг. Албан ёсоор нэр дэвшvvлж буй тухай бичиг баримт vйлдэж, тамгалаад Ерөнхийлөгчид өргөн барих нь асуудал нэгэнт бодитойгоор шийдэгдсэн vед хийдэг, хэрэг дээрээ техникийн гэмээр, ёс төр гvйцэлдvvлэх төдий ажиллагаа юм. Vvний өмнө намын удирлагын төвшинд ярилцан ойлголцож санал нэгдэх хамгийн гол ажиллагаа явагддаг. Vvнийг МVАН-ын Ерөнхий зөвлөлийн хуралд орохын өмнө хийсэн байх ёстой. Хурал бол зөвхөн нэгдсэн саналыг баталгаажуулна. Эвсэл доторх бvлэглэлvvд Зоригийг Ерөнхий сайд болгохоор тохиролцчихоод байсан гэж vзэх нэг баримт нь Д. Энхбаатарын мэдэгдэл юм. Тэрээр “С. Зориг Ерөнхий сайдад нэр дэвших болсон учир тэр орой (1998 оны 10 дугаар сарын 2-ны орой) надтай хамт Улаан-Vд явалгvй хоцорсон” гэж удаа дараа мэдэгдсэн. Энэ нь С. Зориг хоёр гуравхан хоногийн дараа Ерөнхий сайд болох бараг 100 хувийн боломжтой байжээ гэсэн vг. Учир нь Ерөнхийлөгч Н. Багабанди С. Зоригийн нэрийг бусдын адил буцааж зvрхлэхгvй байсан юм. Гэвч vvний оронд нийгмийн чөлөөт тогтолцоонд шилжсэнээс хойш Монголд гарсан анхны улс төрийн, ил тод аллага боллоо. Алуурчид тvvнийг гэрт нь отож байгаад олон удаа хутгалан хөнөөжээ. 1990 онд эхэлсэн ардчиллын төлөөх хувьсгал найм дахь жилийнхээ намар удирдагчаа алдав. Монголын ардчилсан хувьсгалын романтик vе дууслаа.
Интэрнэт орон зай мэдээлж байна!!! С. Зориг дөнгөж 36 нас хvрч байлааЗориг ба Ардчилсан хувьсгалВикипедиа С.Зоригийн намтар түүхээс
URL: