МАН-ын долоон гишүүн “Дэвшилтэт холбоо” байгууллаа
Нэлээд хэд хоногийн өмнө дөө, эрх баригч МАН-ын нэр бүхий гишүүд Дэвшилтэт холбоо нэртэй фракц байгуулж байгаа тухай мэдээлэл цацагдсан.
Тэгвэл Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Н.Учрал, Л.Энхболд, Б.Энх-Амгалан нарын УИХ-ын долоон гишүүн нэгдэж МАН-ын Дэвшилтэт холбоог байгуулж, ажилдаа орцгоосон байна.
Энэхүү Дэвшилтэт холбоо нь авлигын эсрэг, шинэ засаглалын бодлогын төлөө, дэвшилтэт намын төлөө, ирэх 25 жилийн шинэ хөгжлийн төлөө гэсэн үндсэн зорилттой ажиллахаар бодлогоо боловсруулжээ.
Тэд энэ талаараа ойрын үед олон нийтэд зарлахаар зэхэж байгаа юм байна.
http://ardnews.mn/politics/758
URL: