ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТЭЗҮ-ИЙГ БОЛОВСРУУЛЖ ДУУСЧЭЭ
Засгийн газар Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах шийдвэр гаргаж, энэ хавар бүтээн байгуулалтын ажлыг нь эхлүүлэхээр болсон. Тус үйлдвэрийг Энэтхэгийн Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барих юм.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Энэтхэг улсын “Инженерс Индиа Лимитэд” компани боловсруулж байгаа бөгөөд гуравдугаар сард багтаан хүлээлгэж өгнө гэсэн мэдээлэл гарч байсан юм. Үүний дагуу ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав хэллээ.
Тэрээр Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабуг хүлээн авч уулзахдаа “Манай улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад Энэтхэг улс хөнгөлөлттэй зээл олгосонд талархаж байна. Энэ төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт найдаж байгаа.
Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэхээр төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг Энэтхэг улсын “Инженерс Индиа Лимитэд” компани боловсруулж дууссан. Хөндлөнгийн шинжээч нар үнэлгээ, шинжилгээ хийсний дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүлээлгэн өгнө” гэлээ.
http://www.24tsag.mn/a/160386
URL: