НЭРТ ФИЗИКЧИЙН ХҮН ТӨРӨЛХТӨНД ҮЛДЭЭСЭН СҮҮЛЧИЙН ЗАХИАС

zahiasХүн амьдарч болох өөр гараг олохгүй бол хүн төрөлхтөн дэлхий дээр дахиад 1000 жил оршин тогтнох боломжгүй хэмээн профессор Стивен Хокинг анхааруулжээ.

76 насандаа таалал төгссөн Стивен Хокинг нь зөвхөн дэлхийн хэмжээний физикч байгаад зогсохгүй хүн төрөлхтний ирээдүйн хувь заяанд хамгийн их санаа зовогчдын нэг  байсан юм. Тэрээр Оксфордын холбооны нийгэмлэгийн мэтгэлцээн дээр дэлхий ертөнц болон хүн төрөлхтөний үүслийн талаар илтгэл тавих үеэрээ хүн төрөлхтөний ирээдүйн талаар ийнхүү хар бараан зураглал гаргажээ.

Одоогоос хоёр жилийн өмнө Reddit сошиал сүлжээнд Америкийн иргэдтэй ярилцаж, тэдний сонирхсон асуултад хариулж байжээ. Энэ нь түүний Reddit сүлжээнд үлдээсэн сүүлчийн бичвэр байв. Тэрээр хүмүүсийн ажлын байрыг роботууд булаахын үр дагаварыг дараах байдлаар тайлбарлажээ. “Технологийн автоматжуулалт хүн төрөлхтөнд сайхан амьдрал бэлэглэх боломжтой ч хэрвээ бид хайхрамжгүй хандвал баялгийн тэгш бус хуваарилалтыг гүнзгийрүүлж, ихэнх хүмүүсийн амьдралыг зовлонд унагах магадлалтай. Хэрвээ роботууд бидэнд хэрэгтэй бүх зүйлийг үйлдвэрлэж эхэлбэл уг баялгийг хэрхэн хуваарилахаас үр дүн нь хамаарна.

Ингэж үйлдвэрлэсэн баялгийг тэгш хуваарилбал бүх хүмүүс элбэг хангалуун амьдарна. Харин роботыг эзэмшигчид баялгийн хуваарилалт дээр лобби хийж чадвал байдал эсрэгээр эргэх юм. Одоогийн чиг хандлагаас харвал хоёр дахь хувилбар биелэлээ олж, баян хоосны ялгааг технологи улам дэвэргэхээр байна” хэмээн бичжээ.


URL:

Сэтгэгдэл бичих