НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙГ ХУУРАМЧААР ҮЙЛДЭЖ ГАЗАР ЗАРСАН НЭГ ТОМ ЛУЙВАРЧИН ТОДРОВ
М.Энхболд, Т.Бадамжунай нараас эх авсан газрын луйвар ер тасрах шинжгүй. Нийслэл хотын газраар арвин их мөнгө хийх явдал улам залуужаад, хүрээгээ тэлэх болсон нь машинаар пиг дүүрч, хүн зоноор хахаж цацсан Улаанбаатарын алга дарамхан газар маш үнэ цэнтэй болж, үүний улмаас газрын албаны эрх мэдэл бүхий дарга нар хүртэл шүлсээ савируулж, үнэ хүрчихээр олигтойхон газар хаана байна гэж шиншилж суудаг болсон байна. Тэдний хамгийн сонгодог жишээ бол төрийн албыг худалдаж 60 тэрбум босгох тохироо хийж байгаад баригдсан Ц.Сандуй гэгч билээ. Энэ хүн ч яахав, улс орон даяар булайгаа чирж дууссан. Харин түүний найз нөхөд, хамтран идэгчид догширсон могой аятай толгойгоо цогнойлгож эхэлсэнийг Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун гэгчийн увайгүй үйлдэл харуулж байна. Тодорхой баримт түшин өгүүлбээс: Иргэн М, иргэн Б.Бямбадоржоос мөнгөн төгрөгийн авлагатай байжээ. Б.Бямбадоржийн зүгээс иргэн М-д өгөх өр зээлийнхээ оронд Нийслэлийн Баянгол дүүргийн 12, 8-р хороонд 2 хэсэг газар, Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Ар гүнтийн зусланд 3,8 га газрыг өгч, зөрүүд нь иргэн М мөнгө нэмж өгөхөөр тохиролцжээ. Энэ Бямбадорж гэдэг нөхөр яагаад ингээд дөргүй бух шиг дураараа авирлах болсон бэ гэвэл тэрбээр Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуунтай хамтран ажилладаг, бас бус юман дээр хамтран хор найруулалцаж явсан улс бололтой. Ингээд тэд тохиролцсоны дагуу иргэн М-д Б.Бямбадорж, Э.Болорчулуун нар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/156 дугаар тоот захирамжаар Баянгол дүүргийн 12-р хороонд байрлах 209 мкв газрыг, мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/94 дүгээр тоот захирамжаар Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хороололд байрлах 540 мкв газрыг эзэмшүүлэх эрхтэйгээр гаргаж өгөхөөр тохиролцжээ. Тэгээд бүр Нийслэлийн газрын албанаас үүнийгээ баталгаажуулж 2017 оны 05 сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 12-р хороонд байрлах 209 мкв газрыг иргэн М-д эзэмшүүлэх гэрээн дээр Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун, Газар зохион байгуулагч Б.Батчимэг нар гарын үсгээ зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулан газар эзэмших №000680724 тоот гэрчилгээ гаргаж өгсөн байна. Мөн газар авсны төлбөр болгож 18 сая төгрөгийг Б.Бямбадорж, Э.Болорчулуун нартай холбоотой гэх хатагтай Н.Отгонцэцэгийн дансанд 2017 оны 05 сарын 17-ны өдөр шилжүүлсэн байх жишээтэй. Ингээд 2017 оны 07 сарын 03-ны өдөр иргэн М-ын нэр дээр Нийслэлийн Засаг даргын А/94 дүгээр тоот захирамжид үндэслэн Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хороололд байрлах 540 мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх №000680629 тоот хоёрдох газрын гэрчилгээ гарчээ. Ийнхүү нэгэнт газрын гэрчилгээ гарсан тул иргэн М-ын зүгээс 2017 оы 8 сарын 03-ны өдөр НГА-ны дарга Э.Болорчулууны хамтрагч Б.Бямбадоржийн данс руу 50 сая төгрөгийг газрын төлбөр нэрээр шилжүүлэх нь тэр.
Эрх мэдлээ ашиглан мөнгийг ингэж хийдэг байна шүү. Даанч харамсалтай нь нөгөө том дарга Э.Болорчулуун маань бусдыг хууран мэхлэх явуургүй арга хэрэглэжээ. Чааваас гэж. Өмнөх томчууд шигээ өөрөө мэдээд ганц нэг газар зарчих эрх мэдэлгүй, овсгоо самбаагүй, тэгсэн хэрнээ мундаг эрх мэдэлтэй юм шиг хуурамч гэрээнд гарын үсгээ зурж, тамга тэмдэгээ аваачиж нааж л байдаг. Дараа нь яах бол, ийх бол гэж санаа нь зовдоггүй, ийм арилсан дотортой луйварчин гэж байх уу даа. Түүний луйвар ердөө нэг их удалгүй илрээд гараад ирэх нь тэр. Иргэн М нь 2017 оны 10 сараас эхлээд Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун, түүний хамтрагч Б.Бямбадорж нарт луйвардуулснаа мэдсэн байна. Тэгээд арга буюу хуулийн байгууллагад гомдол мэдүүлжээ. Э.Болорчулуун болон түүний хамтрагч Б.Бямбадорж нар газар эзэмшүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын гаргаагүй захирамжийг үндэслэн, холбогдох бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, Газрын кадастрын санд бүртгэгдээгүй “хуурамч газар эзэмшлийн гэрчилгээг” Иргэн М-ын өр төлбөрийг барагдуулах, түүнд хотын төвд газар олгосон нэрээр хувьдаа мөнгө олох зорилгоор олгож, хууль бус үйлдэл хийсэн болох нь нотлогдоод ирэх нь тэр. Дараа нь юу болохыг төсөөлөө ч үгүй Э.Болорчулуун Нийслэлийн Засаг дарга С.Батболдын гаргасан газар эзэмшүүлэхтэй огт хамааралгүй захирамжийг газар олгох агуулгатай захирамж мэтээр дур мэдэн өөрчлөн, хотын даргын зөвшөөрөлгүйгээр бусдад газар олгожээ. Тиймээс Э.Болорчулуун өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн “22.1 дүгээр Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” -д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй болохыг хэд хэдэн ноцтой баримт нотлоод байна. Ингэж Ц.Сандуй шиг бас нэг авилгачин нөхөр тодорч гарлаа. Ийм хүнийг арай албан тушаал дээр нь байлгаад, Авилгатай тэмцэх газраас толгойг нь илж өөгшүүлээд байхгүй болов уу гэж итгэж байна. Хэрвээ энэ асуудлыг шалгаж тогтоон, таслан зогсоохгүй бол 60 тэрбумын хэрэг үргэлжилж, албан тушаалтнууд, авилгачид хожиж, жирийн иргэд хохирсоор байх болно.
Э.Болорчулуун шиг албан тушаалаа ашиглаж, дээд даргынхаа захирамжийг хуурамчаар үйлдэж иргэн хүнийг луйвардаж байгаа энэ үйлдлийг “Төрийн дээрэм” гэж нэрлэвэл зохилтой. Төрийн дээрэмчин нь буу тулгаад, эд хөрөнгө рүү нь буудаж, айлгаад алт, мөнгийг нь дээрэмддэгээс ялгаатай нь хуулиар далайлгаж байгаад л луйвар хийхийг хэлж байгаа юм. Тараг исэж муудахаараа савнаасаа хальдагтай адилхан 60 тэрбумын автор Ц.Сандуй гэгчийн исэгсэн тараг нь Э.Болорчулуун болж хувирлаа.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ж.Сүхбаатар: “Т.Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авлигачид жаргаж, олон түмэн айдас доромжлол амссаар байх болно. Нам дамжсан бас хуулийн ажилтнуудын халхавчинд орсон луйварчид энэ улс орныг хэдий болтол дарлаж доромжилж даврах вэ. Авлигачдад дайн зарлалаа гэдэг. Яагаад авлигын мафийн эзэд шоронд орохгүй байна. Тэгээд манай улсын авлигын загалмайлсан эцэг бол Т.Бадамжунай тэргүүтэн…” гэжээ.
-Бадамжунай тэргүүтэй эрх мэдэлтнүүд солонгосчуудад 330 мянган га газар зарсан гэх боловч эл асуудлыг хэн ч тоогоогүй өнгөрүүлсэн юм
- Хотын фракцын толгойлогч М.Энхболдыг хөдөлгөгч хүч нь үргэлж Т.Бадамжунай байсаар ирсэн гэдэг.
ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН БҮЛЭГЛЭЛИЙН УДИРДАГЧ БАДАМЖУНАЙ, Д.ЭРДЭНЭБИЛЭГ, Д.ЭРДЭНЭБАТ, Ч.САЙХАНБИЛЭГ, Ц.ЭЛБЭГДОРЖ ГЭХ МЭТ ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫГ ШАЛГАХ ЦАГ НЬ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ. ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ СТАНДАРТ БАНКНЫ БАРЬЦААНД ТАВЬСАН ГЭХ АСУУДАЛД Ш.БАТХҮҮ ӨӨРӨӨ ХУУРАМЧ ГАРЫН ҮСГҮҮДИЙГ ЗУРЖ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ГЭДГЭЭ ХҮЛЭЭЖ, МОНГОЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА, ОЛОН УЛСЫН АРБИТРИЙН ШҮҮХЭЭР ТОГТООГДООД БАЙХАД АЖЛАА ЗОХИХ ЁСООР ГҮЙЦЭТГЭЖ БАЙСАН ХҮМҮҮСИЙГ ХОРИОД БАЙГАА НЬ ЦААНАА УЛС ТӨРИЙН АГУУЛГАТАЙ, ЯВУУЛГА ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ Л ХАРАГДААД БАЙХ ЮМ. МОНГОЛД МАФИЙН ШИНЖТЭЙ УЛС ТӨРИЙН БҮЛЭГЛЭЛ БИЙ БОЛСОН НЬ НЭГЭНТ ТОДОРХОЙ. ДЭЭРХ ХҮМҮҮСҮҮД БОЛОН ТЭДНИЙ ГАР ХӨЛ БОЛЖ БАЙГАА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ ШУРГАЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ НЭН ЯАРАЛТАЙ ШАЛГАЖ ТОГТООН ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХИЙГ АРД ТҮМЭН ШААРДАЖ, ХҮЛЭЭЖ БАЙНА. ЭНЭ НИЙГЭМД ШУДАРГА ЁС ГЭЖ БАЙНА УУ? ШУДАРГА ЁС ТОГТООХ ГЭЖ БАЙГАА БОЛ МОНГОЛЫН ТӨР ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ШУРГАЛСАН БОЛОН МАФИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ ШУДАРГА ШҮҮХ ЦАГ БОЛЖЭЭ …..
ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН БҮЛЭГЛЭЛИЙН УДИРДАГЧ БАДАМЖУНАЙ, Д.ЭРДЭНЭБИЛЭГ, Д.ЭРДЭНЭБАТ, Ч.САЙХАНБИЛЭГ, Ц.ЭЛБЭГДОРЖ ГЭХ МЭТ ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫГ ШАЛГАХ ЦАГ НЬ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ.