ТРАМП “APPLE”-ИЙН ГОЛ НИЙЛҮҮЛЭГЧИЙН ГЭРЭЭГ ЗОГСООВ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Apple” компанид микрочип үйлдвэрлэж нийлүүлдэг Сингапурын “Qualcomm” компаниас худалдаа хийхийг хориглолоо. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгчийн зарлигт дурдсан байна.
Цагаан ордноос ийм шийдвэр гаргах болсон нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэнэ. Хэрвээ уг гэрээ хийгдсэн бол технологийн салбартаа хамгийн том буюу 117 сая ам.долларын гэрээ болох байв.
“Bloomberg” агентлагийн мэдээлснээр Трамп АНУ дахь Гадаадын хөрөнгө оруулалтын хорооны зөвлөмжөөр ийм шийдвэр гаргасан гэнэ. Тус хорооноос томоохон худалдан авалт бүрт үнэлгээ хийдэг юм. Харин энэ удаад хорооноос Сингапурын компанийг АНУ-ын аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулж болзошгүй гэсэн хангалттай нотлох баримт гаргаж иржээ.
Тэгвэл “Broadcom” Америкийн засаг захиргааны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн байна.
“Qualcomm” компанийн энэхүү гэрээ нь хорооны зөвлөмжийн дагуу Трампын хориг тавьсан ес дэх гэрээ юм. Гэхдээ гэрээний үнийн хувьд өмнөх найман гэрээг нийлүүлснээс бараг 20 дахин өндөр өртөгтэй аж. Үүнээс гадна гэрээ бүрэн дуусгавар болох болоогүй байсан гэнэ. Учир нь уг саналыг хүлээн авсан бүх хувьцаа эзэмшигч хувиа зарахыг зөвшөөрөөгүй байжээ.
“Broadcom”-ын удирдлагууд өнгөрсөн арваннэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан юм. Ингээд уг уулзалтын дараа төв байраа АНУ-д шилжүүлэх шийдвэр гаргасан билээ. Гэсэн ч компанийн найр тавьсан хандлага Америкийн засаг захиргааныханд бүрэн нийцээгүй бололтой.
Анх 1985 онд байгуулагдсан ““Qualcomm” компани нь процессор, хиймэл дагуулын утас, виртуаль бодит байдлын тавцан болон бусад төхөөрөмжийг боловсруулдаг юм. Тус компанийн цэвэр ашиг 2016 онд 5.7 тэрбум ам.долларт хүрч байжээ.
Өглөөний сонин
Э.Мөнхзаяа
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
thank you 1
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/