Эхнэр нь төрийн тамга хуурамчаар үйлдэж, нөхөр нь төсвийн 365 сая төгрөгөөр машин авах нь ариун явдал уу?

18663

Төсвийн 365 сая төгрөгөөр жийп машин авсан дахин нэг “хэрэг”ил боллоо

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн төсвийн 360 сая төгрөгөөр бүрэн тоноглолтой “ЛЕКСУС-570” машин авч унасан гэх дуулиан намжаагүй байтал БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн нөхөр Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Ч.Саранжав төсвийн 365 сая төгрөгөөр жийп машин худалдан авчээ.

Гэхдээ Ч.Саранжав нь дээрх мөнгөөр хоёр машин худалдан авсан байна. Ч.Саранжав 2017 оны аравдугаар сарын 26-ны өдөр “Мөнххада” ХХК-тай Автомашин худалдах, худалдан авах ЭХХТ-98/2017 дугаар бүхий гэрээг байгуулжээ. Үүний дагуу JTMHXO5J304152427 арлын дугаартай LC 200 VX Medium, JTMHU01J3J4153559 арлын дугаартай LC 200 V6 AT автомашинуудыг авсан байгаа юм.

ТӨҮГ-ын нэг захирал л толгой мэдээд ийм худалдан авалт хийсээр байгааг юу гэх вэ?

Харин Ц.Цогзолмаа сайдын хуурамч тамганы хэрэг АТГ-с Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжсэн тухай өмнө нь АТГ-с  мэдээлсэн.

Гэсэн ч БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай холбоотой гомдол АТГ-т таван удаа ирсэн ч хэрэг өнөөг хүртэл эцэслэн шийдэгдээгүй л байна. Тодруулбал: Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмааг томилох саналыг 2017.10.19-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон 65 гишүүний 90.8 хувь нь дэмжсэн билээ. Тийнхүү 2017 оны 12 сарын 20-ны өдөр Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдаар томилогдсон Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа яамны тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орсон. Гэсэн ч БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа яамны тамгаа гардаж авсныхаа дараа төрийн тамгыг алдаж, нууцаар хуурамч тамга ашиглах явцад тухайн тамганы дээрх Монгол бичгээр бичсэн яамны нэрийн “Соёл” гэдэг үг алга байгааг нэг гярхай нь мэдсэнээр хуурамч тамгатай холбоотой асуудал дэгдсэн байдаг. Түүнээс хойш гурав, дөрөвхөн цагийн дотор өнөөх хуурамч тамгатай албан бичгүүдээ сайд буцаан татаж, “Соёл” гэсэн бичигтэй тамга дахин дарж баталгаажуулсан аж. Эндээс л“Нэг яамны сайд хоёр өөр тамгатай байж болох уу, яамны сайд хуурамч тамга хэрэглэсэн үү” гэх мэдээ нийтлэл ХМХ-ээр гарч эхэлсэн юм. Мөн Ц.Цогзолмаа сайд яамны ажлаа аваад удаагүй байдаа тус яамны Төрийн нарийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа-г өөрөө хөөцөлдөж байгаад хууль бус журам гаргуулж ажлаас нь халсан юм.

Үүний дагуу Ж.Болормаа 12 сарын 8-нд Ц.Цогзолмаа сайдын дээрх төрийн тамга тэмдэгтэй холбоотой болон бусад хууль бус үйлдлийг шалгуулахаар АТГ-т гомдол гаргаж, мэдүүлэг өгсөн байдаг. Иргэн Ж.Болормаагийн гомдол АТГ-ын Хяналт шалгалтын албанд цохогдон очиж, тухайн үед комиссар н.Энхтүвшин шалгах үүрэг хүлээжээ.  Гэвч энэ хэрэг Авилгатай тэмцэх газарт учир битүүлэг шалтгаанаар шалгагдахгүй удсан юм. Уг асуудал Ц.Цогзолмаа сайдын зөвлөх н.Мөнхөөлэй гэдэг хүнтэй холбоотой. БСШУС-ын сайдын өмнөөс ажлыг нь хийж гүйцэтгэж байсан гэх н.Мөнхөөлэй нь АТГ-ын Хяналт шалгалтын албаны байцаагч н.Энхтүвшинтэй найз байсан учраас энэ хэрэг шалгагдалгүй удсан аж.

Б.Онон


URL:

Сэтгэгдэл бичих