МЭС ЗАСАЛЧИД 11 САРТАЙ ХҮҮХДИЙН БИЕНЭЭС 13 ЗҮҮ ГАРГАЖ АВЧЭЭ

18658

11 сартай хүүхдийн биед 16 ширхэг зүү зоосон аймшигт хэрэг Узбекистаны нийслэл Ташкент хотод гарчээ. Түргэн тусламжийн дуудлагаар хүргэгдэж ирсэн хүүд Ташкентын Түргэн тусламжийн төвийн эмч нар мэс засал хийж, 13 ширхэг зүүг гаргаж авч, амийг нь аварсан байна. Гурван зүү нь одоо хүртэл хүүхдийн биед байсаар байгаа ажээ. “Новости Узбекистана” цахим хуудас энэ талаар мэдээллээ.

Зүү хүүхдийн шээсний сүв, хүзүү, зүрх зэрэг газарт байсан гэнэ. Зүүнүүд хүүхдийн биед хэрхэн орсон талаар одоогоор тодорхой мэдээлэл байхгүй, хуулийн байгууллага шалгаж байгаа аж.

18689


URL:

Сэтгэгдэл бичих