Үнээ нэмсээр…

15209312585aa791ba56fbeIPTV үйлчилгээ эхэндээ ч чанар үнийн хувьд сайхан байсан ч удах тусам элдэв хэл ам дагуулсаар байна. Саяхан “Skymedia”-гийн дан телевизийн үйлчилгээ 9500 байсан. Гэтэл  2018 оны 02 дугаар сарын 01-ээс 19500 төгрөг болж үнээ 2 дахин нэмлээ. Ямар ч шинэ үйлчилгээ нэмээгүй хэрнээ үнээ шууд нэмж байгаа нь хэрэглэгч биднийг хохироож байна. Энэ талаар холбогдох газруудад мэдэгдэхэд арга хэмжээ авахгүй байгаа нь бүр сонин. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Харилцаа холбооны зохицуулах хороонд хандахад “Давамгайлагч биш учир бид үнийн өөрчлөлтөд нөлөөлж чадахгүй” хэмээх тайлбарыг өгч байна.

 “Univision” компанийн үйлчилгээг холбуулах гэтэл дараах үнэтэй байх юм. “Univision”-ийг шинээр холбуулахад төхөөрөмж 120.000 төгрөг, холболтын хураамж 20.000 нийлээд 140.000 төгрөг. Хэрвээ зээлээр буюу лизингэд хамрагдах тохиолдолд урьдчилгаа 75.000 төгрөг бэлнээр, үлдэгдэл 65000 төгрөгийг 36 сард сард 3000 төгрөгөөр төлнө гэж тайлбарласан. 36 сарыг 3000 төгрөгөөр үржүүлэхэд 108.000 төгрөг болж байна. Ингээд анх төлсөнтэйгөө нийлээд 183.000 төгрөгөөр холболт хийлгэж байна. Сард хамгийн доод тал нь 33.000 төгрөгийн багц байх бөгөөд дан телевизийн үйлчилгээг авахад мөн адил 19.900 төгрөг төлөхөөр байна.

Эдгээр компаниуд анх гарч ирэхдээ 9900 төгрөгийн үнийг санал болж байсан ч өнөөдөр 20.000 төгрөг болж, үнээ 2 дахин нэмж, зөвхөн өөрсдийн ашгийн төлөө л үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчдийг шулсаар байна.

 Иймд энэхүү компаниудын үнийн бодлогод холбогдох байгууллагууд анхаарал хандуулах цаг болжээ.

Г.Ханбат

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих