“Эрдэнэт үйлдвэр”-т шахсан 14 тэрбумын номын “хэрэг” зохион байгуулалттай юу?
Дөрвөн жилийн өмнө“Эрдэнэт үйлдвэр”-т 14 тэрбумын үнэтэй “Орхон-Сэлэнгийн сав газрыг хамгаалах шинжлэх ухааны үндэслэл” нэртэй 11 боть номыг УИХ-ын гишүүн асан Г.Баярсайханы аав Монголын байгалийн шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Ж.Гарьдхүү “шахсан” гэсэн мэдээлэл бий.
Энэ нь их дээрээс эхлэлтэй, зохион байгуулалттай “шахааны бизнес” байж магадгүй УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2012 оны 12-р сарын зургааны өдрийн энэхүү тогтоолоос харж болно.
Учир нь тухайн үед Ж.Гарьдхүүгийн хүү Баярсайхан уг байнгын хороог толгойлж байсан байгаа юм. Энэ үедээ аавынхаа “захиалга”-аар энэ зураг тогтоолыг үйлдсэн байж болзошгүй хэмээн хуулийн хүрээнийхэн хардаж буй ажээ. Энэ нь ч үндэслэлтэй.
Гарьдхүүгийн Баярсайхан энэ тогтоолоороо Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д “…Орхон-Сэлэнгийн сав ба бусад нутгийг бохирдуулж буй цагаан тоосыг дарах үйл ажиллагаанд салбарын эрдэмтдийг татан оролцуулж шинжлэх ухааны үндэстэйгээр даруй гүйцэтгэх” үүрэг даалгаврыг өгсөн гэж үзэхээр байна. Ингэхдээ даалгаврын биелэлтийг зургаан сард багтаан мэдээлэхийг давхар үүрэгдсэн нь цаанаа учиртай байж болзошгүй.
Юу гэвэл, энэ хугацаанд “шахааны бизнес”-ийн үйл явц өрнөөд, жин тан болох ёстой байсан байж мэднэ. Гэсэн ч хуулийн хүрээнд төгс хийж чадаагүй нь өгдөг авдаг дээрээ гацаж, дөрвөн жилийн нүүр үзсэнээс харагдаж байгаа юм.
Эцэст нь мань Ж.Гарьдхүү Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар ил болсон гэж харагдаж байна.
Ингэхээр аав, хүү хоёрын “хэрэг” яаж шийдэгдэхээс Гарьдхүүгийн Баярсайханы улс төрийн нэр хүнд хэрхэх нь хамаарах болж байна.
URL: