Хөдөлмөрийн гэх тодотголтой намууд байгуулж байгаа нь хаанахын бодлого вэ
Т.Энхбаярын санаачилсан Хөдөлмөрийн Үндэсний намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцээд тус намыг улсын бүртгэлд бүртгэсэн байна.
Тус нам нь өмнө нь гурван удаа Дээд шүүхэд хүсэлтээ ирүүлсэн ч баримт бичиг нь хуулийн шаардлага хангаагүй хэмээн буцсан байна. Харин энэ удаад хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн тул Хөдөлмөрийн Үндэсний нам/ХөҮН/-ыг улсын бүртгэлд бүртгэх боломжтой гэж үзжээ. Улсын Дээд шүүх шинээр байгуулагдсан Хөдөлмөрийн Үндэсний намд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг даалгаж, батламж бичгийг гардуулсан байна.
Социалист, хөдөлмөр, хувьсгал гэх мэт үгнээс татгалзаад багагүй хугацаа өнгөрсөн ч энэ жилээс эдгээр хуучин үгсийг хэрэглэх, улмаар энэ үгсийг оруулсан нам болон Төрийн бус байгууллага байгуулах нь ихэсч байга нь олны анхаарлыг татаад байна. Энэ нь чухам хаанахын бодлого яваад талаар ч ярилцах болов. Тэр ч бүү хэл Хятадын гар хөл манайд олон байна, тэдний үр нөлөө ийнхүү нам байгуулахаас эхэлж байна гэх ч хүмүүс бий.
mminfo
URL: