Ч.Саранжаваа…тансаглалд хягаар хэрэгтэй!
Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Ч.Саранжав төсвийн 365 сая төгрөгөөр жийп машин худалдаж авсан байна. Ч.Саранжав нь дээрх мөнгөөр Ц.Нямдорж сайдынх шиг нэг биш хоёр машин авсан гэх мэдээлэл бичигджээ.
Ч.Саранжав 2017 оны аравдугаар сарын 26-ны өдөр “Мөнххада” ХХК-тай Автомашин худалдах, худалдан авах ЭХХТ-98/2017 дугаар бүхий гэрээг байгуулжээ. Үүний дагуу JTMHXO5J304152427 арлын дугаартай LC 200 VX Medium, JTMHU01J3J4153559 арлын дугаартай LC 200 V6 AT автомашинуудыг авсан нь бусдад ил тод боллоо.
Засгийн газар ийм үргүй зардалд ихээхэн чанга хатуу хандахаа удаа дараа мэдэгдэж байсан. Гэтэл Ц.Нямдорж сайдын жийп машины дуулиан дэгдэхэд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Бид төсвийн байгууллагуудын зарим зардлын зохисгүй байдал, тансаг хэрэглээг цэгцэлсэн.
3.3 тэрбумаар жийп худалдаж авах гэж байсныг зогсоосон. 13 тэрбум төгрөгөөр конторын засвар, шинэ тавилга авах гэж байсныг болиулсан. АСЕМ арга хэмжээг зохион байгуулдах үед үнэтэй машин олныг аваад зараагүй, ашиглаагүй, гаалийн агуулахад байсныг нь сайд нарын унаанд өгсөн юм билээ” гэж хариулсан.
Гэсэн ч ард түмний өмч төрийн өмчийг ийм байдлаар шамшигдуулсаар үрсээр байгаа нь хамарсалтай хэрэг. ТӨҮГ-ын нэг захирал л толгой мэдэн ийм худалдан авалт хийж байгааг юу гэх вэ?
Тэрбээр Ч.Саранжав нь БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаагийн нөхөр юм. Энэ хоёр хүний хэт их тансаглал бидний хуруу хумсаа хугалан байж олсон татварын мөнгө. Эрх мэдэлтнүүдийн хэрэглээ ингэж хэрээс хэтэрч байхад яаж зарлагаа багасгаж хэмнэлтийн горимд шилжих вэ. Ард түмэн бүсээ чангалж, төрийн удирдлагууд тансагласаар байх уу.
Б.Оюунзул
Bolod.mn
URL: