Монгол Улс хятадуудын өрийн урхинд унах эрсдэлтэй болжээ
Шри Ланк улс БНХАУ-д нэг тэрбум гаруй ам.долларын өртэй байсан бөгөөд өрийг хугацаанд нь төлж чадаагүйн улмаас тус улсын усан боомт Хятадын Засгийн Газрын эзэмшилт компаниудын гарт очжээ. Мөн Африк дахь АНУ-ын цэргийн гол бааз байрладаг Жибоути улс мөн Хятадын гарт өөрийн усан боомтоо алдсан нь АНУ-ын дургүйцлийг хүргээд байна.
Олон улсад үүнийг “Өрийн урхинд оруулах дипломат ажиллагаа” гэж нэрлэдэг бөгөөд бага зардалт дэд бүтцийн зээл санал болгож, хэрэв улс орнууд зээлийн хүүгээ төлж чадахуйц хангалттай ашиг олж чадахгүй бол зээл авахын өмнөх зах зээл дээрээ эргэн очих боломжгүй болдог байна.
БНХАУ өөрийн “Нэг бүс нэг зам” санаачилгыг дэлхийн худалдаа болон хөгжиж буй улс орнуудын тэргүүлэгч болж, дэлхийн зам тээвэр, дэд бүтцэд хөрөнгө оруулах сонирхолтойгоор “win-win” буюу аль аль тал нь ашиг олох санаачлага хэмээн тодорхойлжээ.
“Дэлхийн хөгжлийн төлөө” судалгааны төрийн бус байгууллага Хятад улсын “Нэг бүс нэг зам” санаачлагад нэгдэн оролцож буй улсуудын өрийн талаарх судалгаа гаргажээ.
Тус судалгаа нийт найман улсыг БНХАУ-д дундаж өрийн хэмжээнээс дээш өрөнд унаж, эдийн засаг нь эмзэг болох магадлалтай талаар мэдээллэсэн бөгөөд уг улсуудыг дурьдвал:
- Африкийн Жибоути Улс,
- Киргизстан Улс,
- Лаос Улс,
- Мальдив Улс,
- Монгол Улс,
- Монтенегро Улс,
- Пакистан Улс болон Тажикистан улсууд тус тус багтаж байна.
Судалгааг хийсэн судлаачид өрийг тухайн улсын цаашдын хөгжилд хэрхэн нөлөөлөх талаар судалгаа гаргаагүй ч уг улсуудын цаашдын хөгжлийг саармагжуулж, өрийн улмаас эдийн засгийн хямрал гарч болзошгүй байдлыг анхааруулав.
БНХАУ улс орнуудын өрийг илүү тэгш хуваарилахын тулд хөрөнгө оруулалтын хөтөлбөртөө бусад улс орнуудыг илүү хамруулж, илүү хатуу стандартуудыг мөрдлөгө болгож, улс орнуудын эдийн засагт тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж илүү ил тод ажиллах хэрэгтэй гэсэн олон улсын шүүмжийг хүртээд байна.
Эх сурвалж: Quartz
URL: