МУГЖ Батсүх: “Наад хүүхдээ одоохон тайзнаас буулгаад аваад яв”!

1520654074_77МУГЖ С.Батсүх өөрийнх нь дууг тун ч чадварлаг дуулж буй хүүг анхааралдаа авч хандивын тоглолтыг нь зохион байгуулан өөрийн хүү шиг хаа ч дагуулж явсан цаг саяхан. Олны хайр хүндэтгэлийг хүлээгээд буй тэд хоорондоо түнжин хагараад авчээ. Энэ сарын 7ны өдөр болж өндөрлөсөн тоглолтын үеэр Э.Бат-Энэрэлийг тайзан дээр дуулж байх үед тайзны ард хүүгийн ээж болон гавьяат мөн түүний гэргий нарын дунд ширүүхэн маргаан дэгдээд амжсан байна.

Хүүхдэд нь бэлэг өгөлгүй тайзнаас буулгасанд гоморхсон ээж нь гавьяатын гэр бүлтэй маргалдаад авсан бөгөөд энэ тухай “Гавьяатын эхнэр дуугүй байгаад байхад давраад байгаарай, бүгдээрээ надруу дайраад байх юм гэсэн. Ингээд гавьяатын эхнэртэй маргалдлаа. Гавьяат ч яг үнэндээ юу болсон нарийн ширийнийг мэдсэнгүй. Бид хоёрыг болиулаад ойлгосон бололтой байсан. Тэр үед нь л би чимээгүй болдог байж. Хүн хажуунаас өмөөрөөд ирэнгүүт улам огшоод өндөр дуугаар хувцасны өрөөн дотор гавьяатын эхнэртэй муудалцчихлаа.

Тэгээд хүү дуулж байхад байдал арай намжаад байж байтал гавьяат орж ирээд пизда нар минь наад хүүхдээ одоо тайзнаас буулгаж аваад яв гэсэн. Яаж дуулж байгаа хүүхдийг аваад явах вэ дээ, дуусахаар нь хувцсыг нь аваад гараад ирчихсэн байж байна” хэмээн шууд бичлэгээр дамжуулан ярьжээ. Үүний дараа гавьяат утас цохин телевиз дуудаад тайлбар хийн хоёр тийшээ болох санал тавьсан хэдий ч асуудал намжив бололтой төлөвлөгөө ёсоор орон нутгийн зүг хамтдаа хүлгийн жолоо залцгаажээ.

Dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих