Төрийн соёрхолт үнэ тохирно
Бүтэн сар шахам үргэлжилдэг шинэ жилийн баяр хаяанд ирсэн учраас урлагынхан үнэ ханаа зарлаад байна. Залуусын дунд эрэлт ихтэй байгаа “Мотив” хамтлаг хоёр дуугаа сая төгрөгөөр, “Киви” хамтлаг хоёр дуугаа хоёр саяд дуулна. Харин “Харанга”, “Хурд” зэрэг архагууд үнээ тогтоогүй байгаа бөгөөд ямартай ч залуу дуучдын үнийг нуглах сурагтай. Тэгвэл гавьяат Б.Сарантуяа, Т.Ариунаа нар хоёр саяас дээш үнээр уригдана. Хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байгаа шинэхэн Төрийн соёрхолт маань дуулах газартайгаа үнээ тохироно. Нийтийн дуучдыг СТА Д.Хишигбаяр, О.Дэлгэрмаа нар хоёр саяын ханшаар тэргүүл байгаа юм. Тэгвэл гавьят С.Жавхланг хөнөнгө мөнгөтэй газрууд үнэ цохин дууллуулах боломтой аж. Өөрөөр хэлбэл сэтгэлд нь нийцсэн үнэ хэлсэн газар л очиж дуулна гэсэн үг. Хөтлөгч нарын хувьд СГЗ Ш.Гүрбазар 800 мянга бөгөөд бусад 500 орчимтой байгаа гэнэ.
URL: