Яам, агентлагуудад илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж, хариуцлага тооцно

18315

Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөрийн ахалсан ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон харьяа агентлагуудад ажиллаж эхэлжээ.

Ажлын хэсэг авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний биелэлттэй газар дээр нь танилцах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх зорилгоор шалгалтын ажлыг явуулж буй аж. Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Ажлын хэсгүүд Засгийн газрын яам, агентлагуудад ажиллах явцдаа шалган туслахаас гадна илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж, хариуцлага тооцох юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих