Б.ЖАРГАЛСАЙХАН: Ч.ГАНЗОРИГ ЮУ ХИЙСНЭЭ МЭДЭХГҮЙ ЯВАА…
Монгол Улсын Төрийн шагналт, Гавъяат эдийн засагч,(Хөдөлмөрийн баатарт нэр дэвшиж байсан) Тод Манлай уяач, Алтай сарнайн эзэн, Олимпийн хорооны нэрт зүтгэлтэн, хүү нь УИХ-ын гишүүн, дүү нь оффшорчин , Х.Баатарын хамт МАН-ын санхүүг босгогч, ам.долларын ТЭРБУМТАН Чимэддоржийн Ганзоригийг 2007 онд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар Ерөнхий сайд С.Баяр томилж байлаа. Энэ үеэс буюу 2008 оноос эхлэн “Жаст” групп Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банкинд тавиад эхэлсэн байдаг. Ч.Ганзориг Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банкинд барьцаалсан талаар юу ч мэдэхгүй хэмээн гүрийсээр. Юу хийснээ мэдэхгүй хэрнээ шагнуулаад л яваад байж дээ…
URL: