Төв аймагт 500 сая тонн нүүрсний нөөц илрүүллээ
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй (ASX:MOU) “Modun Resources” компани нь Төв аймагт хэрэгжүүлж буй “Нүүрст” төслийнхөө нөөцийг урьдчилсан байдлаар тогтоожээ.
Нүүрст төслийн хайгуулын лиценз нь 34.5 км квадрат нутгийг хамрах бөгөөд тус компани хайгуулын лицензийнхээ талбайн 16 хувьд нь судалгаа хийж 489 сая тонн эрчим хүчний нөөц илрүүлжээ.
Тус компани нь 2012 онд хайгуул хийгээгүй үлдсэн талбайд судалгаа хийхээр зорьж байна. Уг төслийн хэсэг нь төмөр замын сүлжээнээс 30 гаруй км-ийн зайд байрладаг байна.
Тус компани нь өмнөх “TVN корпораци” нэрээ “Modun Resources” болгож өөрчилжээ.
Б.Төгс
URL: