Удахгүй “сэргээш хэрэглээгүй бөх нь тэр л байна” гэж ярьж суух вий

18288

Сэргээш хэрэглэсэн таван бөхийн нэрийг өчигдөр зарласан. Допингид хамрагдсан болоод бүдэрсэн бөхчүүдийг харахад сумын цолтойгоос эхлээд улсын цолтой нь ч байна. “Үндэсний бөх” гэх өв соёлын утгыг алдуулж цолны төлөө эм бэлдмэл хэрэглэж байгаа тэдэнд ямар хариуцлага оноох вэ?

Тэдний цолыг одоо хураах, хураахгүй нь чухал биш. Асуудлыг маргаашаар харж шийдэх хэрэгтэй. Цолыг нь хураагаад л болчих зүйл биш. Учир нь тэдний өрсөлдөөнийг бөх сонирхогчид, хүүхэд багачууд хүртэл тэр аварга шиг мундаг барилддаг болно хэмээн мөрөөдөн үзэж суугаа.

Тэд цэвэр өрсөлдөөнийг л үзэх гэж тэнд мөнгө төлөн суугаа. Хэрвээ энэ асуудлыг ингэсгээд л өнгөрөөчихвөл, зохицуулалт байхгүй юм чинь торгоод л өнгөрөх биз гээд зогсож байвал бид наадмаар юугаа үзэж, ярих вэ?

Допинг хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн жилдээ авсан бүх амжилтыг нь хүчингүйд тооцох нь зүйтэй. Учир нь тухайн бодис нь хүний биеэс бүрэн гадагшилж, задартлаа багагүй хугацаа ордог. Ингэж л “үндэсний бөх”-өө авч үлдэхгүй бол тун удахгүй энэ жил тэр бөх хамгийн сайн сэргээш хэрэглэсэн гэнэлээ гээд яриад суух вий!!!

А. Дүүрэнжаргал

FACT.MN

18287


URL:

Сэтгэгдэл бичих