2017 онд Токиогийн иргэд $35 саяын хэмжээтэй гээсэн мөнгө олсноо цагдаад хүлээлгэн өгчээ

18273

2017 онд иргэд бусдын гээсэн 3.75 тэрбум иенийг ($35.3 сая) олсноо хүлээлгэн өгснийг Токио Хотын Цагдаагийн газар өчигдөр мэдээллээ.

Энэ нь өмнөх оноос 2.1 хувиар өссөн мөнгөн дүн ажээ. Гээсэн бэлэн мөнгөний 70 гаруй хувийг буюу 2.7 тэрбум иенийг эзэнд нь буцаан олгосон байна. Мөн 510 сая иенийг олсон хүнд шагнал болгон өгч, 480 саяыг Токио хотын захиргаанд шилжүүлжээ.

Хууль ёсоор мөнгийг олж өгсөн хүн нийт дүнгийн 20 хүртэл хувийг шагнал болгон авдаг. Хэрвээ эзэн нь олдохгүй бол гурван сарын дараа олсон хүн бүх мөнгийг авах эрхтэй болдог байна.

Харин олсон хүн мөнгийг авахаас татгалзвал хотын захиргааны орлого болдог ажээ.

Эх сурвалж: Japan Times


URL:

Сэтгэгдэл бичих