АН-аас хасагдсан 116 гишүүний оронд нийгмийн даатгалынхан элсчээ

1631607d17dbf07be144ad5838b09e61Ардчилсан нам ротаци буюу дотоод сонгууль явуулж, Үндэсний бодлогын хорооноос 116 гишүүнээ хассан билээ. Хасагдсан гишүүдийн дотор Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Баабар, Х.Тэмүүжин, Э.Бат–Үүл, Да.Ганболд, Ж.Наранцацралт агсны хүү Н.Соёмбо, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Ерөнхийлөгчийн Хуу­лийн бодлогын зөвлөх асан Ч.Өнөрбаяр, “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаяр, Сангийн сайд асан Б.Болор нар байгаа юм.

Тэгвэл нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр өөрийн твиттер хуудсаараа “Ардчилсан намаас 116 хүн хөөгдсөний дотор Амаржаргал, Гантөмөр, Тэмүүжин, Бат-Үүл, Баабар, Халзан Ганболд нар багтжээ. Тэднийг нөхөж Нийгмийн даатгалд ажиллаж байсан 116 хүн оржээ. Ардчилсан нам цэвэршлээ” хэмээн жиргэсэн байна. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхад Нийгмийн даатгалын сангаас нас барсан 10 мянга гаруй иргэдийн нэр дээр улсаас мөнгө завшиж байсан урьд хожид байгаагүй бусармаг хэрэг гарсан бөгөөд энэ хэрэгт АН-ын даргыг хамаатуулдаг ч шүүхээр баталж нотолсон зүйл байхгүй.

Улсад их хэмжээний хохирол учруулж, олон тэрбумын төгрөг завшсан энэ хэргийг нарийвчлан шалгахгүй байгаа нь цаанаа улстөрийн шалтгаантай гэдэгт олон хүн итгэдэг.

Ямартай ч, иргэдээ талийгаач болсон хойно нь ч тайван байлгахгүй мөлжиж, нас барагсдыг ”амилуулж” улсаас мөнгө шамшигдуулсан энэ хэргийн эзэн холбогдогч хэзээ нэг цагт илрэх биз ээ.

Caaknews.mn

URL:

Tags:

Нэр: зочин Огноо: 9 March 2018

ЗӨВ. САЙХАНБАЛАГ, БАЯРЦОГТ 2 ХАА БНА. ТЭР 2-Г БҮР НАМААС ХӨӨХ ХЭРЭГТЭЙ. ДАРАА НЬ ШОРОН. ӨӨРИЙГӨӨ АН ГЭЭД ОЙЛГОЧИХСОН ЭНЭ ХЭДЭН ХӨГШИД БАЙРАА ТАВЬЖ ӨГӨӨД ЧИМЭЭГҮЙ АММЬДРААЧ. АРДЧИЛЛЫГ ХУВЬЧИЛЖ БОЛДГҮЙ ГЭДГИЙГ ЭНЭ НЭГ ХҮНИЙ ТАЛ ӨВГӨН ОЙЛГОХГҮЙ БАЙСААР ҮХЭХ ЮМ ШИГ БНА. ЭД НАРЫН НЭР ХУВЬСГАЛ ХИЙСЭН ГЭДГЭЭР БИШ МӨНГӨ ИДЭЖ УЛСАА ХУДАЛДСАН УРВАГЧ ГЭДГЭЭР БИЧИГДЭХ НЬ ТОДОРХОЙ. ЭНЭ ТАЛААР ТҮҮХИЙН НОМ БИЧИЖ БАЙГАА ХҮН Ч БНА. ЯАЖ ГАДНЫХАНТАЙ НИЙЛЖ ГЭРЭЭ ХИЙСЭН, ИХ ДЭЛГҮҮРИЙН УРДАХ ГАЗРЫГ ХЭН ЗАРСАН… ГЭЭД ОЛОН АРВАН ХУУДАС БАРИМТ ХӨВӨРНӨ ДӨӨ.

Сэтгэгдэл бичих