Бас нэг гайгүй лицензээ өгчихлөө
Төв аймагт “Хар тарвага” нүүрсний төсөл хэрэгжүүлдэг “Xanadu Mines” компани уг төслийнхөө ашиглалтын лицензийг Ашигт малтмалын газраас авчээ. Тус компанийнхан төслийн талбайд холбогодох MV16781 дугаарын лицензийг холбогдох дүрэм, журмын дагуу авснаа баасан гарагт зарласан байна. “Хар тарвага”-ын нүүрсний төсөл нь Улаанбаатар хотоос баруун урагш 150 километрийн зайд Төв аймагт оршдог бөгөөд 327 сая тонн хагас битүм нүүрсний нөөцтэй ажээ. Тус компани уг төслөөр олборлох нүүрсийг цахилгаан станц болоод нүүрс хийжүүлэх болон шингэрүүлсэн түлш гаргах технологид ихээхэн тохиромжтой гэж үзэж байгаа юм. Уг төсөл нь 8350 км квадрат нутгийг хамрах бөгөөд тус компанийн бүрэн эзэмшлийн төсөл юм байна.
Л.Дэлгэр
URL: