ХОЁР СОЛОНГОСЫН УУЛЗАЛТЫН ТАЛААР ГХЯ-НААС МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ

olloo_mn_1520485522_72t77lmr7aovnejelg7e936mqoБНСУ-ын тусгай элч тэргүүтэй төлөөлөгчдийг БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга хүлээн авч уулзсантай холбогдуулан Монгол Улсын ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд ”БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний тусгай элч тэргүүтэй төлөөлөгчдийг Солонгосын Хөдөлмөрийн намын дарга, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жон Ын энэ оны гуравдугаар сарын 5-нд хүлээн авч уулзан Солонгос хоорондын дээд түвшний уулзалт хийхээр тохирсныг Монгол Улс талархан хүлээн авч байна. Солонгос хоорондын дээд түвшний уулзалт нь Солонгосын хойгт итгэлцлийг бэхжүүлэх, улмаар Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих