Өнөөдөр Дэлхийн 27 улсад амралтын өдөр тохиож байна
Өнөөдөр дэлхий нийтээр Олон Улсын Эмэгтэйчүүдийн Баярыг тэмдэглэж байна. Анх 1910 онд Европт эхэлсэн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хөдөлгөөн 1917-1977 онуудад зөвхөн коммунист системтэй улс орнуудад албан ёсны баярын өдөр болж байсан юм.
Улмаар 1977 онд НҮБ уг өдрийг хүлээн зөвшөөрснөөр олон улсын статустай болсон байна.
1996 оноос хойш НҮБ жил бүрийн эмэгтэйчүүдийн эрхийн өдөрт зориулж уриа үг зарладаг болсон юм. Энэ жилийн уриа “Press For Progress” ажээ.
НҮБ-ын тодорхойлолтоор энэ өдөр дэлхийн бүх эмэгтэйчүүд үндэс угсаа, хэл соёл, улс төр, эдийн засгийн ялгаварлалгүйгээр ололт амжилтаа тэмдэглэн өнгөрүүлэх ёстой юм.
Гуравдугаар сарын 8-ны өдөр бүх нийтээр амардаг улс орнууд:
- Афганистан
- Ангол
- Армени
- Азербайжан
- Беларусь
- Буркина Фасо
- Камбож
- Хятад
- Куба
- Гүрж
- Гвиней Биссау
- Эритрей
- Казахстан
- Киргизистан
- Лаос
- Мадагаскар
- Молдов
- Монгол
- Балба
- Орос
- Тажикистан
- Туркменистан
- Уганда
- Украин
- Узбекистан
- Вьетнам
- Замби
Эдгээрээс Хятад, Мадагаскар улсуудад зөвхөн эмэгтэйчүүд амардаг байна.
Э.СЭМҮҮН, IKON.MN
URL: