Мартын 8-ны баярыг хэзээнээс тэмдэглэж эхэлсэн бэ?

18229

Бид  Мартын 8-ны баярыг тэмдэглэх болсон түүхийг тэр бүр мэддэггүй. Мартын 8-ны түүх бол эмэгтэйчүүдийн өөрсдийн эрхийн төлөө тэмцлийн түүх юм. Гэхдээ яагаад заавал гуравдугаар сарын наймныг эмэгтэйчүүдийн баярын өдөр болгон тэмдэглэх болов ? Бүр эртний Ромд матронуудын баяр болох эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэдэг байжээ. Матрон гэдэг нь гэр бүлтэй, чөлөөт эмэгтэйчүүдийг хэлдэг бөгөөд энэ өдөр тэдэнд нөхөр нь анхаарал халамж тавьж бэлэг өгдөг байсан байна. Энэхүү баярын өдөр боол эмэгтэйчүүдэд бас бэлэг өгдөг байж. Түүнээс гадна тэднийг ажлаас чөлөөлж амраадаг байжээ.Ромын эмэгтэйчүүд хамгийн гоё хувцаа өмсөн, толгойдоо цэцгэн эрхи зүүж гал голомтны сахиусан тэнгэр Веста дагины сүмд очиж мөргөл үйлддэг байсан түүхтэй юм . Ингээд багагүй хугацаа өнгөрч. Эмэгтэйчүүд өөрсдийн амьдралыг өөрчилж, эрэгтэйчүүдтэй адил тэгш эрхтэй байхын төлөө тэмцэж эхлэхээр шийджээ.1857 оны 3-р сарын 8 нд Нью-Йорк хотод гутлын болон оёдлын үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд эсэргүүцлийн жагсаалд цугларчээ. Энэ нь эмэгтэйчүүд өөрсдийн баярын өдөр өөрсдийн төлөө тэмцсэн анхны тамцэл бөгөөд үүнээс хойш Мартын 8 буюу 3 сарын 8-ныг жил бүр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж иржээ.

Дэлхийн улсууд мартын 8-ыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

Гуравдугаар сарын 8-ны өдөр буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаа­лах өдрийг ихэвчлэн эрчүүд эмэг­тэй найз нөхөд, ээжүүд, эхнэ­рүүд, үерхдэг бүсгүй, охин ангийн охид гэх мэт охид бүсгүйчүүддээ бэ­лэг өгч,баярлуулан тэмдэглэ­дэг уламжлал тогтжээ. Ха­рин Болгар, Румын зэрэг улсад энэ өдрийг зөвхөн “Ээжүү­дийн баярын өдөр” болгон тэмдэглэ­дэг бөгөөд хүүхдүүд нь ээж, эмээ нартаа бэлэг өгч баярлуу­лан өнгөрүүлдэг аж. Ингээд зарим орнууд Мартын 8-ны баярыг хэрхэн тэмдэглэдэгийг сонирхуулж байна.

Германчууд Мартын 8-нд албан ёсоор амардаггүй. Хуучин Зүүн Герман энэхүү өдрийн тэмдэглэдэг байсан юм. Харин Баруун Герман огт тэмдэглэдэггүй байв. Тиймээс хоёр Германи нийлснээс хойш Мартын 8-ны баярыг өргөн хүрээнд тэмдэглэхээ больсон. Тэд албан ёсоор жил бүрийн тавдугаар сард “Ээжүүдийн баяр”-ыг тэмдэглэдэг. Энэ өдөр бүх ээжүүд гэрийн ажлаас 100 хувь чөлөөлөгддөг юм байна.

Германчуудын адил Мартын 8-нд амардаггүй ч гэсэн ЗХУ-ын үеэс уламжлагдаж ирсэн баяраа мартаагүй. Энэ өдөр польш эрчүүд эмэгтэйчүүддээ баяр хүргэж, цэцгийн баглаа бэлэглэдэг байна.

Литва улсад Мартын 8-ны баярыг орон даяар тэмдэглэдэггүй. Зөвхөн орос хэлтэй иргэд амьдардаг мужуудад тэмдэглэдэг байна. Тиймээс энэ улсад Мартын 8-ны баярын тухай нэгдсэн ойлголт байдаггүй гэж ойлгож болно. Зарим нь ЗХУ-аас үлдсэн хуучин уламжлал гэж үздэг бол зарим нь эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлдэг гол баяр хэмээн үздэг байна. Литвачууд эмэгтэйчүүдийг ганцхан өдөр баярлуулах биш өдөр бүр хайрлаж байх хэрэгтэй гэж үздэг аж.

Вьетнамчууд эмэгтэйчүүдийн өдрийг 200 жилийн турш тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэхүү өдрийг дээр үед “Чынг овогт эгч дүүсийг дурсах өдөр” хэмээн тэмдэглэдэг байжээ. Чынг овогт эгч дүүс дайны үеэр вьетнам үндэстний эрх чөлөөний төлөө тулалдсан эрэлхэг бүсгүйчүүд юм. Ялалтын өдрөөс хойш тэднийг дурсах өдөр Мартын 8-ны баяраар солигджээ. Энэ өдөр эрэгтэйчүүд эмэгтэйчүүддээ хамгийн гоё магтаалын үгсийг хайрлаж, хүндэтгэл үзүүлдэг байна.

Франц улсад Мартын 8-ны баярыг мөн орон даяар өргөн тэмдэглэдэггүй байна. Тодруулбал, ихэвчлэн орос хэлтэй мужуудад болон коммунист үзэлтэй хүмүүс л Мартын 8-ны баярыг тэмдэглэдэг аж. Францчууд жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Эмээ нарын баяр”, харин тавдугаар сард “Ээжүүдийн баяр”-ыг албан ёсоор тэмдэглэдэг байна.

Итали улсын хувьд Мартын 8-ны баяр албан ёсны баяр биш ч гэлээ охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд нь өргөн хүрээнд тэмдэглэдэг байна. Яагаад охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд гэж тодотгож байна вэ гэхээр хамгийн сонирхолтой нь Мартын 8-ны баярыг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй хамт тэмдэглэдэггүй. Охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд хотынхоо томоохон ресторануудад хүлээн авалт зохион байгуулж хоорондоо бэлэг солилцдог уламжлалтай. Харин оройн цагаар шөнийн цэнгээний газрууд эмэгтэйчүүдэд тасалбаргүй үйлчилдэг аж. Тус улсад 1946 оноос хойш мимоза цэцэг Мартын 8-ны баярын гол бэлгэдэл болжээ. Тиймээс энэхүү өдөр хүүхдүүд нь ээждээ, эр нөхөр нь хайрт ханьдаа, залуучууд найз бүсгүйдээ сэтгэлийн бэлэг болгон шар өнгийн мимоза цэцэг бэлэглэдэг байна.

Болгарчууд Мартын 8-ны баярыг мөн л өргөн хүрээнд тэмдэглэдэггүй. Тэд Мартын 8-ны өдрийг ЗХУ-ын үеийн цуурай гэж хэлэх дуртай. Энэхүү өдөр охид, бүсгүйчүүдэд хүндэтгэл үзүүлдэг. Эрэгтэйчүүд гэхээсээ илүүтэй эмэгтэйчүүд нэг нэгэндээ баяр хүргэж, баяраа хамт өнгөрүүлэхийг илүүд үздэг байна

Япончуудын хувьд гуравдугаар сарын 8 жирийн нэг өдөр. Гэхдээ тус улсад гуравдугаар сарын эхээр Охидын өдөр тэмдэглэж, эмэгтэйчүүддээ баяр хүргэдэг. Харин сарын дундуур бүсгүйчүүдэд бэлэг өгөх Цагаан өдөр тохиодог.

Вьетнам гэр бүлүүдийн хувьд энэ өдөр тун онцгой өнгөрдөг. Учир нь энэ өдөр эх орноо эрэлхгээр хамгаалсан эгч дүү Чингийн дурсгалыг 2000 гаруй жилийн турш хүндэтгэн тэмдэглэж байна. Мөн энэ өдрөөр хавар ирснийг илтгэдэг аж.

18230


URL:

Сэтгэгдэл бичих