Ким Чен Намыг Хойд Солонгосын захиалгаар хөнөөжээ

Хойд_bХойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам жилийн өмнө Малайзын Куала Лампурын онгоцны буудалд байхдаа гэнэтийн дайралтад өртөж амиа алдсан билээ.

Түүнийг нисэх буудалд байхад хоёр эмэгтэй “VX” гэх үхлийн хортой бодисоор хордуулсан юм.

Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан Малайз болон Индонезийн иргэдийг баривчлаад байна.

Сэжингтэн эмэгтэйчүүд Ким Чен Нам амиа алдсан нь бидэнтэй холбоогүй. Тэрээр телевизийн шоуны оролцогч байсан” гэж шүүхийн үеэр мэдэгджээ.

Тэгвэл Ким Чен Нам Хойд Солонгосын Засгийн газрын тушаалаар химийн дайралтад өртсөн хэмээн “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Уг мэдээллийг АНУ баталгаатай хэмээн мэдэгдэж, Хойд Солонгосын эсрэг дахин хориг тавихаа уламжлав.

 

Б.Дэлгэрцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих