Багануурын уурхай бас л “Сахал” Д.Эрдэнэбилэгийн гарт оров уу?
Багануурын 700 мВт-ын чадалтай цахилгаан станцын концессийн тухай асуудлыг иргэний нийгмийнхэн хөндөх үеэр нэгэн хачирхалтай баримт сөхөгдөв.
Энэ нь Монгол улсын цахилгаан эрчим хүчний 70% гаруйг дангаараа хангаж байгаа стратегийн чухал энэ ордын нөөцтөй талбайн 60 % гаруйг (530 сая тонн) “Алтайн гянт” хувийн компани маш ойлгомжгүй эргэлзээтэй байдлаар эзэмших болж, Багануурын уурхайтай шүүхдэлцсээр 12 жил болж буй явдал юм. “Алтайн гянт” ХХК-ийн цор ганц, 100 % хувьцаа эзэмшигч нь “Худалдаа Хөгжлийн Банк”-ы хуулийн хэлтсийн дарга асан, “Монголын зэс” компаний захирал 27 настай Ц. Пүрэвтүвшин. Ц.Пүрэвтүвшингийн ард Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг байгаа нь хэнд ч илэрхий зүйл. Иймээс ч Багануурын уурхай бас л “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн гарт орсон бололтой.
Д.Эрдэнэбилэг нь 1968 онд төрсөн. МУИС, “Мандах бүртгэл” дээд сургууль төгссөн. 1996 оноос хойш Улаанбаатар хотын банк, 1998 оноос хойш Худалдаа Хөгжлийн Банкыг удирдаж буй. Эхнэр Ч.Солонго. Улс төрийн хувьд Т.Бадамжунай, Ц.Элбэгдорж нартай холбоотон гэгддэг юм.
н.Орхон
Sonin.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
энэ ер нь хаанаас ирсэн хэн юм бэ 84-т ирж төгсөхөөсөө өмнө хаана юу хийж байсан хүн бэ Баттулгын баруун гар байсан гэх юм одоо ямар холбоотой юм бол ямар ханаж цаддаггүй новш вэ
заавал хэн нэгнийг буруутгахаас өмнө Монгол улсын тусгаар тогнолын баталгаа болсон эрчим хүчний систем хэн нэгэн дотоодын болоод гадаадын этгээдийн гарт шилжих нөхцөл бүрдэж байгаа бол энэ ёстой аймшигийн гамшиг. Энэ тохиолдолд улс төрийн тоймч Гантулгын аймшиг атлаа өөр гарцгүй байдалд хүргэж байгаа үнэнийг яалтай билээ.