Бусдын гарт амиа алдсан охины шүүх хурал боллоо

18202

“Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин бусдад хүчирхийлүүлж, архиар шахуулан уушиг нь дүүрсэн байдалтайгаар амиа алдсан хэрэг өнгөрөгч оны  наймдугаар сард гарсан. Гэмт  этгээдүүдийг эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд талийгаач охины өмгөөлөгч болон гэр бүлийнхэн давж заалдах шатны шүүхэд хандаснаар шүүх хурал нь  өнөөдөр “2018.03.06”-нд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд боллоо. Энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суух 19-20 насны гурван этгээд үйлдсэнийг мөрдөн байцаалтаар тогтоосон ч хоёрыг нь цагдан хорьж нэг нь өнөөдрийг хүртэл эрх чөлөөтэй яваа юм. Тэд талийгаачийн ар гэрийнхэнтэй нэг ч удаа уулзаагүй бөгөөд оршуулгын зардал ч өгөөгүй байна. Шүүх хуралд талийгаач охины өмгөөлөгч Р. Булгамаа, Улсыг яллагч Д. Агар нар оролцож талийгаач охины эмээ, найзуудын хамт ирсэн байлаа. Шүүх хуралд ар гэрийнхнийг нь оруулах шаардлагагүй гэж үзсэн байна.  Шүүх хурлын үеэр хохирогч М-ын эмээ С.Оюунцэцэг “Хэргийн явц маш удаашралтай байгаа  хэрэг үйлдэгч нар болон, хохирогч нь хэргийн газар байсан гэх мэтчилэн бүх юм тодорхой байхад  эхний мөрдөн байцаалтаар олон нийтэд ташаа мэдээлэл өгч, миний охиныг буруутгах санаатай байх шиг байна. Бидний зүгээс гурав дахь ч этгээд байсан  гэж хардаж байгаа” гэв . Шүүх хурлаар зочид буудалд 21 нас хүрээгүй хүнийг нэвтрүүлж, согтууруулах ундаагаар үйлчилж гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэн “Очир” төвийн зочид буудлын эздийг хуулийн дагуу иргэний хариуцагчаар татах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа.


URL:

Сэтгэгдэл бичих