Д.Сугар, С.Баяр нарыг албан тушаалаас нь эгүүлэн татаж шалгах хэрэгтэй гэв

gfnyhӨнөөдөр (2018.03.06) АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс “АТГ нь авлигатай тэмцэхгүй байгааг 2017 оны авлигын индекс батлав уу?” гэсэн сэдвээр мэдээлэл хийлээ.

Тус зөвлөлийн дарга Г.Баасан “Монгол улсын улс төрийн намууд, хуулийн байгууллагууд, УИХ-ын гишүүд, төр захиргааны байгууллагууд, төрийн үйлчилгээ, уул уурхайн салбар, газрын алба, гааль, татвар, тендэр, худалдан авах газар авлигад асар их авсан байна.

Авлигын эсрэг хууль, авлигын эсрэг авах арга хэмжээ тодорхой бус, ойлгомжгүй зөрчилтэй буюу нэг нэгнээ үгүйсгэсэн байдалтай байна. Монгол улс системийн буюу төрийн өндөр албан тушаалтнуудын авлигад бүрэн идэгдсэн байна” гэлээ.

Тиймээс Авлигатай тэмцэх газрыг “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг мөрдөн шалгаж, буруутнуудад хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэж онцолж байлаа.

Ази Номхон далайн бүсийн 900 сая хүн “Транспарэнси интернэшнл” байгууллагаас “төрийн байгууллагаас үйлчилгээ авахын тулд авлига өгдөг үү” гэсэн явуулсан судалгааны асуултад хариулсан байна.

Авлигын төсөөллийн индексийн судалгааг анх 1996 онд 50 орныг хамруулан хийж эхэлсэн бол энэ удаа 176 орны иргэд хамрагджээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн 900 хүн тутмын нэг нь эрүүл мэнд, боловсрол, шүүх цагдаа, аливаа зөвшөөрөл авах, улсын сургууль, эмнэлэгт авлига өгсөн гэж мэдэгдсэн байна.

Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банканд барьцаалсан асуудалтай холбогдуулан Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлийн гишүүн Б.Анхныбаяр “Эрдэнэт үйлдвэрийг аливаа нэгэн бизнес эрхлэгч болон тус газрын удирдлагууд ямар нэгэн зээлийн барьцаанд гаргах хуулийн эрх мэдэл байхгүй.

Эрх мэдлээ урвуулан ашиглаж Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьсан этгээдүүдийг АТГ мөрдөн шалгаж, хариуцлага хүлээлгэх үүрэгтэй. Энэ хэрэгт тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр, Төрийн өмчийн хорооны дарга байсан Д.Сугар, Ганзориг, Очирхүү, Ш.Батхүү нар нь санаатайгаар эх урвасантай дүйцэхүйц хэмжээний гэмт хэргийг үйлдсэн.

АТГ Эрдэнэт үйлдвэрийг барьцаалсан дээрх нэр бүхий этгээдүүдийг өнөөдрийг хүртэл шалгахгүй байна. Шалгасан ч хуулийн боломжит хугацаа маш удаанаар, хаацайлсаар ирсэн. Иймд АТГ-ын дарга үүргээ биелүүлээгүй учраас огцрох ёстой гэж бид үзэж байна.

Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс, С.Баярыг Их британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад Элчин сайдаас нь тус тус эгүүлэн татаж шалгах хэрэгтэй. Эдгээр хүмүүс нь авлигын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой болчихоод байгаа” гэж хэллээ.

И.Болд


URL:

Сэтгэгдэл бичих