Өмнөд Солонгосын тусгай элчийн баг Пхеньянд айлчлахаар хөдлөв

0b0bd923-959b-4f58-b1cf-f8eeb711f797

Синьхуа агентлагийн мэдээ: Өмнөд Солонгосын ерөнхийлөгч  Мүн Жэ Иний томилсон Умард Солонгост айлчлах тусгай  элчийн баг бүрэлдэхүүн 5-нд Пхеньянд хоёр хоногийн хугацаатай айлчлал хийхээр Сөүлээс  мордов.

Хөх ордны Үндэсний аюулгүйн байдлыг хамгаалах албаны дарга Чун  Юй Ён багийг тэргүүлж, гишүүдэд, Үндэсний тагнуулын хүрээлэнгийн дарга Сү Хүүн,  Үндэсний тагнуулын хүрээлэнгийн дэд дарга Ким Сан Гян, Хөх ордны бодлого  судалгааны газрын дарга Юн Күн Ён нар багтаж байгаа бөгөөд албаны таван ажилтан  дагалджээ.

Чун Юй Ён мордохоосоо өмнө хэлэхдээ: Миний бие ерөнхийлөгч  Мүн Жэ Иний Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй  болгох, Солонгосын хойгт үнэнхүү, үүрдийн энх тайван тогтоох итгэл зоригийг  дамжуулах болно гэжээ. Тусгай элчийн баг бүрэлдэхүүн энэ удаагийн айлчлалаар  Өмнөд, Умардын яриа хэлэлцээг авч хэлэлцэхээр барахгүй мөн Умард Солонгос,  Америк зэрэг олон улсын хамтын нийгэмлэгтэй яриа хэлэлцээ хийх олон төслийн  талаар гүнзгий зөвшилцөх болно гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих