АВСТРАЛИЙН КОМПАНИУДЫН АШИГ ӨСЧЭЭ
СИДНЕЙ. /Синьхуа/. Австралийн компаниуд 2017 оны сүүлийн улиралд нэлээд ашигтай ажиллаж, гол гол салбар бүрт ашиг нь үсрэнгүй өссөн нь олон эдийн засагчийн гайхлыг төрүүлсэн тухай “Синхуа” агентлаг мэдээлэв.
Үйлдвэрлэлийн нийт ашиг 1,5 орчим хувиар өснө хэмээн таамаглаж байсан хэдий ч 2017 оны арванхоёрдугаар сар хүртэлх гурван сард 2,2 хувиар өссөн нь Австралийн Статистикийн товчооноос нийтэлсэн тайлангаас харагдаж байна.
Нийтийн хоолны болон хүнсний үйлчилгээний салбарын ашиг өмнөх улиралд 0,1 хувиар буурч байсан бол зул сарын баярын ид ачааллын үеэр 18 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Н.Мишээп
MONTSAME
URL: