“Ломбардсан” лиценз
Лиценз. Түүнийг тойрсон асуудал манайд байнга л хөндөгддөг. Нэг хэсэг барьцаанд тавилаа, хавтгайруулан олголоо,
Одоогийн байдлаар нийт газар нутгийн 15 орчим хувьд хайгуул, ашиглалтын 3700 лиценз хүчин төгөлдөр үйлчилж буй аж. Эдгээр лицензийн 40 хувь ньалтных юм. Үүнийг яагаад онцлов гэхээр банк санхүүгийн байгууллагууд тус металын ордыг л барьцаанд авах сонирхолтой байдаг гэнэ. Учир нь, бусад ашигт малтмалыг бодвол дэлхийн зах зээл дээрх үнэ нь тогтвортой, ашиглалт явуулахад бага хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг гэх мэт зүйл нөлөөлдөг байна. Иймээс барьцаанд байгаа лицензийн дийлэнх алтны үндсэн болон шороон орд. Одоогийн байдлаар Ашигт малтмалын газрын Геологи уул уурхай кадастрын хэлтсийн бүртгэлд 83 ашиглалтын лиценз банкны барьцаанд буй гэнэ. Ашигт малтмалын тухай хуульд хайгуул хийх, олборлолт явуулах зорилгоор хөрөнгө оруулалтаа шийдэхийн тулд лицензээ барьцаалж, зээл авч болох тухай заалт байдаг байна. Харин барьцаанд тавигдсан ашиглалтын лицензийг дээрх хэлтэс хянаж, зээлийн гэрээг нь баталгаажуулаад бүртгэн авдаг юм. Тухайн ордын лицензийг барьцаалж буй банк, санхүүгийн байгууллага харин эзэмшигчээс нь хайгуулын ажлын тайлан, ТЭЗҮ зэрэг баримт бичиг шаарддаг аж.
Банкны барьцаанд урт нэртэй хуулиар цуцлаглах лииензүүд ч бий.
Урт нэртэй хууль төрснөөсөө хойш нэлээд хэл ам дагуулсан. Уг хуулиар алтны үндсэн болон шороон ордын 204 лицензийг цуцлах болсон юм. Эдгээр лиценз эзэмшиж буй аж ахуйн нэгжид 4.5 их наяд төгрөг Засгийн газарт төлөх нь гэсэн тооцоо гарсан билээ. Гэхдээ одоогийн байдлаар энэ нөхөн олговрын мөнгийг нарийн тооцож гаргаагүй. БОАЖЯ, МХЕГ, АМГ хамтарч хуулиар хориглосон газрын хил заагийг тогтоох, байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээлт хийсэн байдал гэх мэт судалгаа гаргаж байгаа юм. Ингэснээр лицензээ цуцлуулах аж ахуйн нэгжид хэдэн төгрөгийн нөхөн төлбөр төлөх нь тодорхой гарна. Дээрх хууль гарсны дараахан цуцлагдах лицензийн 94 нь банкны барьцаанд байгаа гэсэн жаг-саалт гарсан байдаг. Энэ жагсаалтад “Алтан дорнод Монгол”, “Гацуурт”, “Монгол газар” компанийн 6-9 лиценз барьцаанд буй нь хамгийн олон нь байж. Тухайн үед барьцаанд байгаа лицензийг цуцалбал банкны систем ганхахад хүрнэ хэмээсэн. Тухайлбал, 163.2 тэрбум төгрөгийн зээлийг 50 гаруй аж ахуйн нэгжид зээлдүүлсэн тооцоо гарч байсан юм. Жишээ нь, төв банкнаас Засгийн газарт гаргаж өгсөн албан бичигт Голомт банк 36 лиценз барьцаалан 67.78, Худалдаа, хөгжлийн банк 32 лицензэд 31.5 тэрбум төгрөгийн зээл олгосон гэж дурджээ. Дотоодын банк санхүүгийн байгууллагаас гадна хоёр хөрш болон АНУ-ын хөрөнгө оруулагчид лиценз барьцаалж чамгүй зээл олгодог. Одоогийн байдлаар “HSBC bank USA, National Association”, “Bank of China”, “Goldman sachs international”, “Газпром” гэсэн банк лиценз барьцаалж зээл олгоод байгаа ажээ.
Ашигт малтмалын тухай хуульд зааснаар энэ намар тухайн лицензийн талбайд хийсэн геологи, хайгуулын ажлын зардлаа баталгаажуулаагүй аж ахуйн нэгжүүдийн лицензийг цуцалжээ. Үүнд “Монгол цамхаг”, “Талст маргад”, “Салхит Алтай”, “Жи Эм Би Майнинг” зэрэг 23 лиценз байна. Олонхи нь Хадгаламж, Худалдаа хөгжил, Голомт, Төрийн банкны барьцаанд буй гэнэ. Эндээс үзэхэд банкны барьцаалсан лиценз цуцлагдаж нэлээд хзл ам дагуулах магадлал өндөр юм. Учир нь, барьцаа нь цуцлагдаа л бол тухайн зээл төлегдөх эсэх нь бүрхэг болно. Уул уурхайн салбарт тэргүүлэгч орны нэг Австрали. Тус улс хайгуулын лиценз олгосноос хойш нэг жилийн дотор түүнийг шилжүүлэх, барьцаалахыг хориглодог. Харин лиценз олгож буй аж ахуйн нэгжид эхний ээлжинд үйл ажиллагаа явуулах, ажпын үр дүн гарах хөрөнгийн доод хэмжээг тогтоож егдөг ажээ. Тэгэхээр ашигт малтмалын лиценз барьцаалах тал дээр нэлээд нухацтай хандах шаардлага бий ажээ. Одоогоор төсөл нь боловсруулагдаад байгаа Ашигг малтмалын тухай хуульд лиценз барьцаалж зээл олгох талаар хэрхэн тусгаж буй юм бол.
“Ардчилал” Т.ЖАНЦАН
URL: