42 дугаар тойрогт нөхөн сонгууль явагдах уу?

5gcm7qcsm8g2lpafe33q1u7ftlУИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзах болсон талаар эх сурвалжууд мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр Д.Гантулга гишүүн УИХ-ын даргад энэ тухайгаа албан ёсоор уламжлахаа мэдэгдсэн аж.

 УИХ-ын гишүүн Д.Гантулгын хувьд иргэн Б.Н гэх эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт нэр холбогдож улмаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. УИХ-ын тухай хуульд зааснаар гишүүний бүрэн эрхийн зохицуулалт байгаа хэдий ч иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Ийм ч учраас Үндсэн хуулийн цэцээс “УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” гэж заасныг хүчингүй болгосон тогтоол гарсан. Түүний хувьд УИХ-ын 42 дугаар тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан. Тэгвэл одоо тус тойрогт УИХ-ын нөхөн сонгууль явагдах нь тодорхой болж байгаа сурагтай.


URL:

Сэтгэгдэл бичих