БНСУ-д хулгайн хэргээр хоёр Монгол эмэгтэй саатуулагджээ

police_11БНСУ-д манай улсын хоёр эмэгтэйг баривчилжээ. Бүсгүйчүүд хулгайн хэрэг үйлдсэн гэж Тэгү хотын цагдаагийн газраас мэдээллэсэн байна. Сэжигтнүүд 42 настай Б, 47 настай А нар нь тус улс руу аялал жуулчлал гэх ангилалаар гурван сарын визний хугацаатай гарсан байжээ. Уг бүсгүйчүүд нь Тэгү хотын хүнсний дэлгүүрээс бүлэглэн хулгайн хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн байна. Мөн тус хотын цагдаа нарын шалгалтаар арван удаагийн гэмт үйлдлээр хоёр сая гаруй воны эд зүйл хулгайлсан болохыг тогтоожээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих