Нэгэн тохиолдол

1005933_1665227093756594_620400688321172370_n1996 онд Монголын тагнуулын төв газрын сөрөх тагнуулын албаны дарга Бээжинд алагдсан. Монголын төр, засгийн газрын зүгээс хэн ч юу ч хэлсэнгүй.

2001 оны нэгдүгээр сарын 13-ны ням гариг МАХН-ын увайгүй бодлого, одоогийн тэр үеийн ЕС Н.Энхбаярыг анхнаас нь тууштай эсэргүүцэгч Улсын Их Хурлын гишүүн, Эрдэнэт үйлдвэрийн ерєнхий захирал Ш.Отгонбилэг маш сэжигтэй осолдож нас барав.
Жич: (Түүнтэй явж осолдсон хүмүүсээс 2 хятад хүн амьд үлдсэн тэр 2 хятад иргэнийг Хятадын онгоц Монголын хилийг зөрчин байж орж ирээд байцаалт өгүүлэлгүй авч одсон билээ.)
2001 оны есдүгээр сарын 29-ний ням гариг
Эрх мэдэл, албан тушаалын төлөөх тухайн үеийн ЕС Н.Энхбаяр, болон тухай үеийн дээд албан тушаалтнуудын хуйвалдааныг харж, эсэргүүцэн зогсож байсан Улсын Их хурлын дарга Л.Энэбиш сэжигтэй гэнэт насан эцэслэв.
УИХ-ын М.Зэнээ 2002 оны аравдугаар сард сэжигтэй нас барав.
…Тэрээр дэд доктор М.Зэнээ нарийн судалж, “өнгөөр татах, мөнгөөр урвуулах, хүчээр нухчих эдийн засгийн талаар эрхшээлдээ оруулах, газар нутгийг хэсэглэх, шашнаар мунхруулах, хүйсээр уусгах, дотроос нь задлах, ёс суртахуунаар доройтуулах” үндсэн есөн арга хэрэглэж, харийнхан тусгаар тогтнолд маань заналхийлж буйг тодорхойлсон юм!
Жич: Эдгээр хүмүүсийг нас барахаас өмнө хэвлэл, Тв-р хэрхэн муу хэлж гүтгэн доромжилж байсан билээ. Энэ бүх хүмүүсийг хамгийн ихээр гутаан доромжилж байсан хүн бол Баабар юм. Улс төрийн алуурчдын сонгодог арга. Ард түмэнд жигшүүлж нэр төрийг нь гутаан доромжилж дараа нь хор өгдөг, эсвэл осолдуулдаг, эсвэл шууд очоод алчихдаг.
2006 оны гуравдугаар сарын 25
УИХ-ын гишүүн О.Энхсайхан бусдад хорлогдсоны улмаас нас барав.
Тэрээр Миний Монголын газар шороо хөдөлгөөнийг удирдаж газрын тухай хуулийг эсэргүүцэж байв.
2006 оны арваннэгдүгээр сарын 12-ны Ням гаригт
Тухайн үеийн эрх баригчдын эрх мэдлээ ашиглан төрийн өмчийг хувийн өмчтэйгөө хутгаж ашиг хонжоо олж байсан хүмүүсийг илчлэх гэсэн Зуучлах товчооны дарга Д.Сүхбаатар гэртээ сэжигтэйгээр гэнэт насан эцэслэв.
2007 оны 10-р сарын 24нд АТГ-ын анхны даргаар ажиллаж байсан Б.Дангаасүрэн агсан бусдын гарт амь үрэгдэв. Түүний 2 нүдийг ухаж авсан байдалтай цаасан хайрцаганд шарил нь Монголд ирж байлаа…Хууль хяналтынхан болон төр засгийн зүгээс хэн ч, юу ч хэлсэнгүй, урьдын адил чимээгүй өнгөрч байна.

Үргэлжлэл бий…
Улс үндэстний оршихуй, эс оршихуй гэдэг асуудал бол гаднын дайсан, дотоодын урвагч нараас ихээн шалтгаалдаг билээ.
Урвагчыг илчлэн үхүүлж, жигшиж, эх оронч баатрууд, эрдэмтэн ухаантныг дээдэлсэн улс үндэстэнд шударга ёс тогтдог.
Хувьсгалыг суутнууд сэдэж зоригтнууд хийж хамгийн новшнууд нь хождог гэдэг.
С. Батаа

ЭХ СУРВАЛЖ: https://www.facebook.com/dmnegdel/photos/a.1402932456652727.1073741829.1402550363357603/1665227093756594/?type=3&theater


URL:

Сэтгэгдэл бичих