“Hэг жолооч дунджаар 100-200 мянган төгрөгийн торгуультай байна” гэв
Залуу хуульчид “Зөрчлийн хуулийн торгох шийтгэлээс өршөөх тухай хуулийн төсөл” боловсруулж, УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар болсон байна.
Энэ талаар хуульч санаачлагчдын нэг А.Гантамир “Замын хөдөлгөөнд оролцож буй нэг жолооч дунджаар 100-200 мянган төгрөгийн зөрчлийн торгуультай байна. Иймээс Зөрчлийн хуулийн дагуу оногдуулсан торгох шийтгэлийг нэг удаадаа өршөөх боломжтой гэсэн санааг боловсруулсан” гэлээ. Одоогийн байдлаар Замын хөдөлгөөний зөрчлийн төлөгдөөгүй торгууль нийтдээ 5.5 тэрбум төгрөг орчимд хүрээд байгаа гэнэ. Энэхүү торгуулийг төлөх шийтгэлийг нэг удаа өршөөснөөр улсын төсөвт суух хөрөнгө хасагдах ч иргэдийг санхүүгийн хүндрэлээс хөнгөвчлөх ач холбогдолтой гэж залуу хуульчид дүгнэж байгаа гэнэ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ослыг зориуд гаргаж явдаг танхай оркуудаас авилга авсан залуучуудын энэ саналыг авбал 18 онд УБ-ын замд амьд хүн үлдэхгүй байж мэднэ. даварсан оркуудыг даврааж болохгүй….